Тус “Термо Тех” ХХК нь анх 2003 онд албан ёсоор үүсгэн байгууллагдаж барилгын агааржуулалт салхивч, эйр кондишн, хөргөх ба хөлдөөх камер, халаах төхөөрөмжийн худалдаа, угсралт суурилуулалт, туршилт тохируулга, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд өнөөг хүртэл энэ чиглэлээрээ дагнан ажиллаж, одоогийн байдлаар үйлдвэрлэл, худалдаа, засвар үйлчилгээний салбаруудтай, үндсэн орон тоо бүхий мэргэжлийн боловсон хүчин, инженер техникчдийн ажилчид ажиллаж улмаар салбартаа арвин туршлага хуримтлуулсан, улс орныхоо 21 аймаг, сум суурин газарт үйлчилгээгээ хүргэн ажиллаж байна.
Манай компани нь:
- Эйр кондиционер / Split and Central Air conditioners /
- Агааржуулах салхивчийн систем /Ventilation, Air handling units/
- Хөргөх хөлдөөх камер /Freezers and Chillers/
- Агаарын дулааны хөшиг /Air curtain, Air heater/
- Тусгай зориулалтын тоног төхөөрөмжийн импорт, худалдаа, тэдгээрийн угсралт, засвар үйлчилгээний ажлыг эрхлэн явуулдаг.
- Манай компани нь Швед улсын “SYSTEM AIR” брэндийн Агааржуулах салхивчийн тоног төхөөрөмж, “FRICO” брэндийн Агаар халаагч төхөөрөмж, БНСУ-ын Samsung корпорацийн “SAMSUNG” брэндийн Эйр кондишн, БНХАУ-ын “TCL” брэндийн Эйр кондишн, “АСТ” брэндийн агаар халаагч төхөөрөмж болон Герман улсын “BITZER”, БНХАУ-ын “BEIFENG” брэндийн хөргөлтийн тоног төхөөрөмжүүдийг мөн 2015 оноос ХБНГУ-ын “GEA” брэндийн хөргөлтийн төхөөрөмжийг Монгол Улсад албан ёсоор борлуулан ажиллаж байна.