Түмэнсант трейд ХХК нь 1999 онд Улаанбаатар хотноо байгуулагдсан.
2002 онд барилгын угсралтын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөл авч барилгын салбарт үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм.
Манай хамт олон нь шилдэг инженер техникийн ажилтан, туршлагатай ажилчдын багаас бүрддэг ба барилгын угсралтын ажилд шаардлагатай багаж тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан.
Манай компаний ерөнхий инженер Б.Өлзий нь ШУТИС-ыг 1993 онд төгсөөд Япон улсад мэргэжил дээшлүүлсэн, Японы ЭСЯ-ыг барьж ашиглалтанд оруулсан, 1994 оноос хойш баригдсан 25 барилга обьектод гар бие оролцсон шилдэг туршлагатай инженер билээ.
Мөн манай компаний зөвлөхөөр ШУТИС-ын багш доктор, профессор Я.Дүйнхэржав, зөвлөх инженер Г.Гантөмөр, Төрийн шагналт архитектор Н.Лувсандорж гуай нар ажилладаг.
Монгол Улсын барилгын салбарт оруулсан хувь нэмрийг төр засгаас өндрөөр үнэлж манай компаний захирал Р.Ганхуягийг Алтан гадас одонгоор, инженер Б.Өлзийг Алтан гадас одон. хөдөлмөрийн хүндэт медалаар тус тус шагнаж урамшуулсан байна.
• Баянмонгол хороолол орон сууцны барилгын туслан гүйцэтгэгч
• Японы ЭСЯ-ны барилга дээр туслан гүйцэтгэгч
• Цэцэг зочид буудлын их засвар
• Номин холдинг ХХК-ий дэлгүүрийн барилга
зэрэг барилга обьектуудыг барьж ашиглалтанд оруулсан болно.
Манай компани нь захиалгаар, төрөл бүрийн хийц шийдэл бүхий барилга байгууламжийг чанарын өндөр түвшинд, богино хугацаанд барьж өгөхөөс гадна барилгын ажлын явцад хөндлөнгийн мэргэжлийн хяналт тавих, мэргэжлийн зөвөлгөө өгөх зэрэг үйлчилгээ үзүүлэхэд бэлэн байна.
БНХАУ-ын барилгын компани болох Beijing Longan Huacheng Steel Structure Engineering Co. Ltd
Хамтран гүйцэтгэсэн төсөл:
1. Өмнөговь аймгийн Гурвантэс сум, South Gobi Sands компанийн Овоот толгойн уурхайд байрлах уурхайчдын байр, конторын барилга, агуулах, засварын газар, спортын барилга, цэвэрлэх байгууламж, дэд бүтцийн барилгууд дээр ерөнхий болон туслан гүйцэтгэгчээр хамтран ажиллаж амжилттай хүлээлгэн өгсөн.
2. Өмнөговь аймгийн Цогтцэцийсум, Ухаа худаг дах Энержи ресурс компаний нүүрс тээврийн хэрэгслийн засварын газрын барилгын материал, барилгын бүтээц хийцийн үйлдвэрлэлт, бэлтгэн нийлүүлэлт, барилгын угсралтын ажлууд дээр хамтран ажиллаж амжилттай хүлээлгэн өгсөн.
Зөв
1. Барилга, Үл хөдлөх хөрөнгө
1999
20