Компанийн ХАБЭА-н бодлого, стратеги, журам, заавар, стандартуудыг боловсруулах, хэрэгжилтэд нь хяналт тавих. Гүйцэтгэх захирлын шууд удирдлага дор ажиллаж, ХАБЭА-н үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, үр дүнг тайлагнах. Компанийн хэмжээнд ХАБЭА-н удирдлагын тогтолцоог (ISO 45001 гэх мэт) үр дүнтэй хэрэгжүүлж, тасралтгүй сайжруулалтад хяналт тавих. ХАБЭА-н сургалт, зааварчилгааг бүх түвшний ажилтнуудад тогтмол зохион байгуулах, сурталчлан таниулах. Аюулгүй ажиллагааны зорилт, зорилго, шаардлагыг байгууллагын бүх түвшний ажилтнуудад ойлгуулж, мөрдүүлэх. Төслийн ХАБЭА-н инженерүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжлийн зөвлөгөө өгч, чиглэлээр хангах. Аюулгүй ажиллагааны журам, зааврыг ажилтнууд дагаж мөрдөж байгаа эсэхийг шалгах, талбайн хяналт, уулзалт, ярилцлага хийх. Ажилтнуудаас ирүүлсэн санал, зөвлөмжид үндэслэн ХАБЭА-н нөхцлийг сайжруулах арга хэмжээг тогтмол хэрэгжүүлэх. Ажлын талбарын эмх цэгц, зохион байгуулалт, стандартын шаардлагыг хангуулж, шаардлага тавин ажиллах. Үйлдвэрлэлийн осол, зөрчил, эрсдэлүүдэд дүн шинжилгээ хийж, дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах. ХАБЭА-н тайлан, дүн шинжилгээ, судалгаа, баримт бичгүүдийг бэлтгэж, удирдлагад тогтмол тайлагнах.
Барилга угсралтын гадна дотор Халаалт, Агаар сэлгэлт, Цэвэр, Бохир усны ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэх, хэвийн үйл ажиллагааг тасалдуулалгүй явуулахад шаардагдах зураг төсөл, инженерингийн шийдэл, тооцоо, техникийн шаардлагуудыг тодорхойлох, тоо хэмжээ бодох, судалгаа хийх, шаардлагатай баримт бичгийн боловсруулалтыг цаг хугацаанд нь бэлтгэх, барилга угсралтын ажил батлагдсан зураг төсөл, техникийн шаардлагын дагуу хэрэгжиж байгаа эсэхэд хяналт тавих
Барилгын цахилгааны гадна, дотор цахилгаан, холбоо дохиолллын угсралтын ажил Гүйцэтгэлийн зураг гаргах Зургийн дагуу цахилгаан, холбоо дохиоллын ажлуудыг хийж гүйцэтгэх, удирдлагаар ханган ажиллах Ажлын байрны тодорхойлолтонд заасан чиг үүргийг хийж гүйцэтгэх Ажлын гүйцэтгэлийн тайлан бичих тайлагнах.
Ажлын байрны тодорхойлолтын дагуу ажлыг ажил үүрэг гүйцэтгэнэ. Талбайд бараа материалыг бүртгэх, шалгах, бараа материал татан авах зэрэг ажлыг хариуцан гүйцэтгэнэ.
Компанийн бүртгэл тайланг НББОУС, Санхүүгийн тайлангийн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн стандарт болон Монгол улсын холбогдох хууль дүрэм журмын дагуу үнэн зөв алдаагүй бүртгэх удирдлагын чиг үүргийг дэмжиж бусад хэлтэстэй хамтарч ажиллана. Эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах, хяналт тавих