Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Улаанбаатар театр

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Нийслэлийн Улаанбаатар театр нь үндэсний уламжлалт ардын урлаг болох уртын болон ардын богино дуу, бий биелгээ, цамын бүжиг, хөөмэй, үндэсний найрал болон цөөхүүл хөгжмийн ур ухааныг олон нийтэд таниулан сурталчлах, хадгалан хамгаалах, залуу үеийнхэндээ өвлүүлэх зорилготойгоор 2006 онд байгуулагдсан юм.

Бид 2014 оноос дэлхийн болон өөрийн орны уран бүтээлчдийн бүтээлүүдээс урын сангаа баяжуулах, өнөө цагийн залуусын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өөрийн үйлчилгээний хүрээг өргөтгөх зорилготойгоор менежментийн шинэчлэл хийж, ардын урлагийг орчин цагийн өнгө аяс бүхий урлагийн төрлүүдтэй хослуулан томоохон бүтээлүүд туурвиж эхлээд байна. Энэ ажлынхаа хүрээнд Ах дүү Гриммийн үлгэрээс сэдэвлэсэн “Анхны үнсэлт”, “UB I LOVE YOU буюу Үйлсийн сайхан УЛААНБААТАР” мюзикл, шинэ залуу шилдэг хөгжимчдийн 5ive Tones 1, 5ive Tones 2 цуврал тоглолтууд болон бүжиг ангийн бүрэн хэмжээний 5 дахь тоглолт, мөн түүнчлэн Монгол улсын эх орны эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгч Чин Ван Ханддоржийн тухай өгүүлэх “Ай Нанаа” түүхэн дуулалт жүжгийг олон нийтэд амжилттай туурвилаа. Мөн 2015 оны хавар 20-р зууны алдарт хөгжмийн зохиолч И.Ф.Стравинскийн суут турвил “Ариун хаврын тахилга” /Rite of Spring/ этно балетыг хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн найруулга, бүжиг дэглээч Д.Энхгэрэлийн дэглэлтээр үзэгч олны хүртээл болгосон нь үзэгчдийн талархлыг зүй ёсоор хүлээгээд байна.

Өдгөө манай театр МУГЖС.Ганзориг, С.Эрдэнцэцэг, хийлч Ч.Дэлгэрцэцэг /Дээгий/, Авьяаслаг Монголчууд шоуны шилдэг оролцогч МУСТА Х.Бархүү, Н.Мягмарцэрэн, Б.Нарандэлгэр болон дуучин Э.Дашням уран бүтээлчид, мэргэжлийн хөөмэйч, дуучид, бүжигчид, хөгжимчид, циркчдээс бүрдсэн 40 гаруй уран бүтээлч, захиргаа, үйлдвэр ангийн 20 гаруй ажилтан ажиллагсадтайгаар өдөр тутмын үйл ажиллагаа эрхэлж байна.

Манай хөгжим ангийнхан “Хангарьд” үндэсний найрал хөгжим, “Хамаг монгол”, “Их Монгол” зэрэг үндэсний хөгжмийн хамтлаг, “Хишигтэн”, “Гэрэгэ” морин хуурын дөрвөл хөгжмийн хамтлагтайгаар уран бүтээлээ туурвиж, өнгөрсөн хугацаанд гадаад дотоодын 40 гаруй орноор аялан тоглож, Монгол ардын урлагаа сурталчилан таниулах үйл хэрэгт хувь нэмрээ оруулаад байна.

Бид цаашид театрын урын сангаа цаг үе, мэргэжлийн түвшиндөө уялдуулан шинэчлэн баяжуулсаар дуу, хөгжим, бүжгийн томоохон бүтээлүүдийг үзэгч олондоо толилуулсаар байх болно.

  • Алсын хараа

    Үндэсний урлагийг түгээн дэлгэрүүлэх, үндэсний хэв маягийг алдагдуулалгүй хөгжүүлэх, хадгалан хамгаалах, ардын урлагийг орчин цагийн урлагийн төрөлтэй хослуулан нийтэд таниулах, сурталчлах, үзэсгэлэн, худалдаа үйлчилгээ, медиа контент хөгжүүлэлтийн цогц шийдэл бүхий ХӨГЖМИЙН ТЕАТР болон хөгжинө.

  • Эрхэм зорилго

    Нийгмийн соён гэгээрүүлж, мэргэжлийн урлагийн байгууллагуудын хөтлөгч байж, хэрэглэгчээ дээдэлсэн тэргүүлэх хамт олон болох, урлагийн олон хэлбэрийг бүтээлчээр хөгжүүлэх.

  • Уриа

    Театрын хамт олны эв нэгдэл, эвсэг найрсаг харилцаа

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Соёл урлаг, Спорт

  • Үнэт зүйлс

    Өөрийн орон болон дэлхий дахинд урлагийн олон төрлийг сурталчлан, таниулна. Улсын хэмжээнд урлагийн тэргүүлэх байгууллага болох. Чуулгын жил тутмын ажлын төлөвлөгөө нь эрхэм зорилго, зорилтыг хангахад

  • Байгуулагдсан он

    2006

  • Ажилтны тоо

    62

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бээжингийн гудамж, 8-хороо, Улаанбаатар театр

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.