Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Юнимат ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Юнимат ХХК нь ПВС болон винил төрлийн шал, шалны хулдаас үйлдвэрлэлтээрээ дэлхийд тэргүүлэгч Францын Gerflor группын албан ёсны дистрибютерээр 2008 оноос, АНУ-ын Spalding брэндийн албан ёсны дистрибютерээр 2017 оноос, ОХУ-ын Berguaf брэндийн албан ёсны дистрибютерээр 2020 оноос, Франц улсын Bodet брэндийн албан ёсны дистрибютерээр 2020 оноос, Хятад улсын ENLIO брэндийн борлуулагчаар 2024 оноос ажиллаж байна.
  • Gerflor Group нь 1937 оноос хойшүйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд орон сууц, эрүүл мэнд, боловсрол, спорт, жижиглэн худалдаа, аж үйлдвэр, оффис, зочлох үйлчилгээ болон тээврийн хэрэгслийн зах зээлийн хэрэгцээг хангахуйц шал, ханын тусгай шийдлүүдийг зах зээлд нийлүүлдэг. Gerflor Group нь Taraflex®, Mipolam®, DLW®, Tarabus®, Connor Sports®, Sportcourt®, Gradus® зэрэг дэлхийд алдартай хэд хэдэн бүтээгдэхүүний брэндүүдийг нэгтгэдэг. Тиймээс та өөрийн төсөл болон хэрэгцээнд нийцүүлэн Gerflor брэндээс сонголт хийх бүрэн боломжтой. Та дэлгэрэнгүй мэдээллийг https://www.gerflor.asia/ болон https://www.gerflor.com сайтаас сонирхоорой.
  • Bergauf нь шал тэгшлэгч, праймер-грунт(хөрсжүүлэгч), эмульс будаг, гадна фасад, плитаны цавуу, чигжээс, дотор заслын барилгын материалын үйлдвэрлэл, борлуулалтын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг герман технологитой ОХУ-ын брэнд юм. Та дэлгэрэнгүй мэдээллийг https://bergauf.ru сайтаас сонирхож болно.
  • Spalding нь 1876 онд Америкийн Чикаго хотод Альберт Спалдингийн үүсгэн байгуулсан спортын тоног төхөөрөмж, бөмбөг үйлдвэрлэл тэр дундаа сагсан бөмбөг шийт, цагираг үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч компани юм. Spalding брэнд нь хамгийн анхны сагсанбөмбөг мөн волейболын бөмбөгийг зохион бүтээснээрээ алдартай ба та дэлгэрэнгүй мэдээллийг https://www.spalding.com сайтаас сонирхоoрой.
  • Enlio Sports (ХЯТАД) нь дотор (Винил шал) болон гадна (Зөөврийн) аюулгүй спортын шал үйлдвэрлэгч, FIBA, FIBA3x3, IHF, ITF, BWF, ITTF гэх мэт холбоодоор хүлээн зөвшөөрөгдсөн компани юм. CE стандартад нийцсэн Enlio шалыг дэлхийн 100 гаруй оронд суурилуулсан байна. Та дэлгэрэнгүй мэдээллийг https://www.cnenlio.com/ сайтаас сонирхож болно.
  • Bodet- 1868 онд цамхагын цаг суурилуулах зорилгоор байгуулагдсан бөгөөд бүтээгдэхүүн, үйлчилгээний чанараараа хүлээн зөвшөөрөгдсөн спорт цагны системд дэлхийн тэргүүлэгч Францын брэнд юм. Та дэлгэрэнгүй мэдээллийг https://www.bodet-sport.com/ сайтаас сонирхож болно.
Юнимат ХХК нь 2014 онд Монгол Улсын MNS ISO 10581:2014 Нэг төрлийн үет шалны хулдаас, MNS ISO 10582:2014 Олон төрлийн үет шалны хулдаасны стандарт батлуулсан. Жил бүр Барилгын хөгжлийн төвийн дэргэдэх бүтээгдэхүүний сорилт шинжилгээний лаборторийн сорил шилжилгээнд хамрагдан Тохирлын гэрчилгээ авдаг.
  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Шалны төгс шийдэл

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Барилга, Үл хөдлөх хөрөнгө

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2011

  • Ажилтны тоо

    15

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, СБД, 10-р хороо, ЭМОН БИЗНЕС ЦЕНТР, 102тоот

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.