Манай байгууллага шинээр байгуулагдаж буй өндөр зэрэглэлийн ресторан-ы үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд удирдан зохион байгуулах, нээлтээс нь эхлэн системтэй хөгжүүлж, олон улсын жишигт нийцсэн үйлчилгээний стандартыг бүрдүүлэх туршлагатай, манлайлагч менежерийг ажилд урьж байна. Энэхүү албан тушаал нь зөвхөн өдөр тутмын удирдлагад оролцохоос гадна үйлчилгээний бодлого тодорхойлох, баг бүрдүүлэх, брэнд хөгжүүлэх, үйл ажиллагааны тогтолцоог цогцоор нь бий болгох өндөр үүрэг, хариуцлага хүлээх онцгой боломж юм. Гүйцэтгэх үндсэн үүрэг: • Рестораны нээлтийн өмнөх бэлтгэл ажил, төлөвлөлт, зохион байгуулалтыг удирдан хэрэгжүүлэх • Өдөр тутмын үйл ажиллагааг үр дүнтэй, тогтвортой зохион байгуулах • Үйлчилгээний стандартыг өндөр түвшинд мөрдүүлэх, зочдын сэтгэл ханамжийг тогтмол хангах • Баг бүрдүүлэлт, хүний нөөцийн сонгон шалгаруулалт, сургалт, урамшууллын тогтолцоог оновчтой зохион байгуулах • Бараа материал, нийлүүлэлтийн гинжин хэлхээг оновчтой удирдах • Санхүүгийн үр ашигт хяналт тавих, тайлагнал, төсөвлөлтөд оролцох • Брэндийн имиж бүрдүүлэлт, маркетингийн санаачлагад идэвхтэй оролцох