Санхүүгийн болон түүнтэй холбоотой сар, улирал, жилийн тайлан, балансыг тогтоосон хугацаанд үнэн зөв стандартын дагуу гаргах; Санхүүгийн тайланд аудит хийх, дотоод болон хөдлөнгийн аудитын байгууллагатай хамтран ажиллах; Байгууллагын батлагдсан төсөв, төсвийн гүйцэтгэлд хяналт тавьж, биелэлтийг хангаж ажиллах Компанийн удирдлага, бусад газар хэлтсүүдийг шийдвэр гаргалтад шаардлагатай мэдээ тайлангаар хангаж ажиллах;
Компанийн засаглалын кодексын хэрэгжилтийг хангаж ажиллах чадвартай байх; МУТСТ хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль, холбогдох эрх зүйн актын шаардлагыг хангаж ажиллах; Компанийн хэмжээнд хууль тогтоомж, зохицуулагч байгууллагаас тавьсан шаардлагын дагуу эрсдэлийн үнэлгээ хийх, дүгнэлт гаргах; Бүтээгдэхүүн үйлчилгээний эрсдэлийн үнэлгээ хийх, чанарыг сайжруулах, төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих; Эрсдэлийн удирдлагын бодлого, журам, зааврыг боловсруулах, хэрэгжилтийг хангуулах, сайжруулах; Эрсдэлийн хяналт шалгалт хийх; Статистик дүн шинжилгээ хийх; Эрсдэлийн тайлан мэдээ гаргах, үр дүнг тайлагнах; Холбогдох нэгжүүдтэй хамтран ажиллах, заавар зөвлөмж өгөх;