Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Бисман гану ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Байгууллагын танилцуулга

Манай “ Зууны эмэгтэйчүүд “Арьс гоо заслын эмнэлэг нь 1997 онд анх байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн .

Тэр үеэс хойш тус эмнэлэг хувийн хэвшлийн эрүүл мэндийн салбартаа түүчээлэн даруй 23 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ Герман улсын “DMS”, Солонгос улсын “Medro” компаниудтай хамтран ажиллаж Монгол дахь албан ёсны төлөөлөгч нь болон ажиллаж байна.

Үйлчлүүлэгч нартаа чанартай ,үр дүнтэй,эмчилгээ, үйлчилгээ ,бүтээгдэхүүнийг хүргэх нь бидний өдөр тутмын үйл ажиллагаа , зорилгын ямагт нэг хэсэг нь байдаг .

Бид үйлчлүүлэгч нартаа таатай сэтгэгдэл төрүүлж ,тав тухтай ,тайван орчинд гоо сайхны бүх үйлчилгээг цогцоор нь хүргэхийг эрмэлзэн ажилладаг. .

Манай эмнэлэгт олон жилийн дадлага туршлагатайэмч, чадварлаг гоо засалчдын баг бүрэлдэхүүн ажилладаг ба улирал бүр гоо засалчдаа нарийн мэргэшүүлэх зорилгоор гадаадын өндөр мэргэжилтнүүдийг урьж авчран сургалт явуулдаг .

Бид 2010 оноос Монголдоо анхдагчаар PRP,AMTS эмчилгээг, 2014 оноос “Hydrocolonotherapy буюу Бүдүүн гэдэсний усан цэвэрлэгээ, Эмэгтэйчүүдийн үтрээ залуужуулах лазер эмчилгээг цоо шинээр нэвтрүүлсэн. Мөн сүүлийн үеийн шинэчлэн загварчлагдсан долгионы урт ба хүчин чадлаарааялгагдах өндөр зэрэглэлийн лазерийн “Мatrixeel “ аппаратыг оруулж ирсэн .

Мөн эмчилгээ үйлчилгээндээ орчин үеийн шинэ нанотехнологоор боловсруулан гаргасан Германы DMS, Солонгосын “Corthe” фирмийн цэвэр органик эмчилгээний бүтээгдэхүүнийг өөрийн дэлгүүрээр худалдан борлуулахаас гадна тусгай хөтөлбөрт эмчилгээг явуулж ирсэн нь үйлчлүүлэгчдийн таашаалд ихээхэн нийцсэн эмчилгээ болж чадсан.

  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Бүсгүй таны гоо сайхан бидний тэргүүн зорилт

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Эрүүл мэнд, Эмнэлэг, Эм хангамж

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    1997

  • Ажилтны тоо

    15

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 3,4-р хороолол, 15-р хороо 23А-111тоот

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.