“Юниверсал Ложистикс Монголиа” ХХК нь гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилгоор 2011 онд үүсгэн байгуулагдсан.
Компанийн үндсэн үйл ажиллагаа нь хүнс, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн, гоо сайхны бараа бүтээгдэхүүнийг Улаанбаатар болон Эрдэнэт хот дахь өөрийн худалдааны төвүүдээр дамжуулан хэрэглэгчдэд хүргэхэд чиглэдэг.
Бид анх 14 ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өнөөдөр 30 гаруй үндсэн ажилтантай, туршлагатай, чадварлаг хамт олон болон өргөжиж, харилцагч, хэрэглэгчдийн итгэлийг хүлээсэн найдвартай түнш болон ажиллаж байна.
Манай компани тухайн цаг үеийн хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн шинэлэг, үр ашигтай үйлчилгээг байнга эрэлхийлэн, үйл ажиллагаандаа тасралтгүй нэвтрүүлэн ажиллахыг зорьдог. Энэхүү зорилгын хүрээнд Монгол Улсад анхлан олон улсын чиг хандлагад нийцсэн Toll-Free буюу үнэ төлбөргүй утасны үйлчилгээ, интернэт дэлгүүр, мөн Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт үнэ төлбөргүй хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлэн амжилттай хэрэгжүүлж ирсэн.
“Юниверсал Ложистикс Монголиа” ХХК нь татвар, шимтгэл, хураамжаа хуулийн дагуу шударгаар, хугацаанд нь төлж, улсын төсвийн бүрдүүлэлтэд бодит хувь нэмэр оруулахыг нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлага хэмээн үздэг. Энэ зарчимдаа үнэнч байсны үр дүнд тус компани нь 3 жил дараалан “Шилдэг татвар төлөгч”-өөр шалгарч, “Монгол Улсын ТОП 100 аж ахуйн нэгж”-ийн нэгээр нэрлэгдсэн билээ.
1. Худалдаа борлуулалт, маркетинг
2011
30