Аксэнсэ ХХК нь худалдааны байгууллагууд болон төрийн байгууллагуудад Маркетинг, Худалдаа болон Мэдээлэл технолги гэсэн гурван чиглэлээр дэмжлэг тусалцаа үзүүлэн үйл ажиллагаа явуулж байна. Манай компани нь Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулахаас гадна мөнНедерланд улсын Хардинбэрг хотод салбартайгаар ажиллаж байна.
Энэхүү хоёр салбарын хамтын ажиллагаа ямагт нягт уялдаа холбоотой байдаг бөгөөд түүгээрээ дамжуулан өөрсдийн бүтээгдэхүүн болон үйлчилгээгээ хоёр улсын хооронд экпортлоход хялбар бөгөөд нээлттэй байж чаддаг.
Бид зөвхөн харилцан ашигтай ажиллах (win-win situation) гэсэн зарчимыг баримтладаг.
Аливаа нэг экспортоор гаргаж буй бүтээгдэхүүн, үйлчилгээ болон шинэ санал санаачлага нь тухайн орон нутгийн болоод үндэсний эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулж байх ёстой гэж үздэг. Тийм ч учраас бидний зорилго та бүхнийг урт удаан хугацааны амжилттай бизнест хүрэхэд тань тусалцаа үзүүлэхэд оршино.
1. Мэдээлэл технологи, Харилцаа холбоо
2008
15