“Акми консалтинг” ХХК нь барилга байгууламжийн зураг төсөл, зөвлөх үйлчилгээ үзүүлэх чиглэлээр анх 2014 онд“Акми Холдинг” ХХК-ны охин компани хэлбэрээр байгуулагдан үйл ажиллагаагаа эхэлсэн. Манай компани үйл ажиллагаандаа холбогдох стандарт норм, дүрмийг баримтлан, барилгын зураг төслийг судалгаа шинжилгээнд үндэслэн шинэ технологи нэвтрүүлэн улс орныхоо эдийн засаг нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтанд үнэтэй хувь нэмэр оруулахаар хичээн ажиллаж байна. Бид хамгийн итгэлтэй түнш, найдвартай гүйцэтгэгч, хамгийн шилдэг, манлайлагч зөвлөх үйлчилгээ үзүүлэгч байгууллага болохын тулд хичээнгүйлэн ажиллаж барилга, байгууламжийн бүх төрлийн зураг төсөл дээр бие даан ажиллах чадвартай хамт олон болж төлөвшсөн компани юм.
“Акми консалтинг ”ХХК-ийн Зөвлөх инженер болон мэргэшсэн инженерүүд нь барилга, байгууламжийн салбарт 15-с дээш жил ажилласан мэргэжлийн өндөр зэрэгтэй бөгөөд ерөнхий захирал, архитекторууд, зургийн инженерүүд зэрэг ажилтнууд нь бүгд зураг төслийн чиглэлээр3-5 жил ажилласан, чадварлаг, залуу, эрч хүчтэй, шинийг санаачлагч, дадлага туршлагатай, бүтээлч сэтгэлтэй хамт олон болно.
1. Автомашин, авто засвар үйлчилгээ
2014
10