Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

АЛКО ГРУПП

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
АЛКО ГРУПП 2003 он - Анх Алко Групп нь гадаад худалдаа, спирт үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2005 он – Монголын спиртийн үйлдвэрлэлд цоо шинэ шинэчлэлтийг хийж чадсан. Энэ нь Герман улсын дэлхийд алдартай “Reiner Schmitt” GmbH компанийн тоног төхөөрөмжийг үйлдвэртээ суурилуулсан явдал юм. 2009 он – ХБНГУ, АНУ, ОХУ, Англи улсуудын хамгийн сүүлийн үеийн техник тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон архи болон цэвэр усны шинэ үйлдвэрүүдийг ашиглалтанд оруулав. Алко Групп нь 100 гаруй ажлын байрыг бий болгож, Улсын төсөвт 2-3 тэрбум төгрөгийн татварыг тогтмол төлж нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа цаг ямагт ухамсарлаж биелүүлсээр ирсэн. Алко Групп- ийн эрхэм зорилго: Хэрэглэгч, харилцагч, нийгмийн хэрэгцээг хэнээс ч илүүгээр мэдэрч хангах замаар өөрийн хүмүүс, брэндийн хүчийг ашиглан тогтвортой өсөлтийг бий болгоно. “Би Цэ”ХХК Спиртийн үйлдвэр “Би Цэ”ХХК Спиртийн үйлдвэр нь 2003 оноос идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2005 онд техникийн бүрэн шинэчлэл хийж Герман улсын дэлхийд алдартай “Reiner Schmitt” GmbH компанийн бүрэн автоматчилагдсан техник тоног төхөөрөмжийг суурилуулсан нь Монгол Улсын спирт үйлдвэрлэлийн салбарт технологийн томоохон шинэчлэлтийг хийж чадсан билээ. Энэ нь техник технологийн эрчимтэй хөгжлийн энэ зуунд Монголчууд хөл нийлүүлэн алхаж байгаагийн нэгээхэн илэрхийлэл юм. Үйлдвэрийн үндсэн түүхий эд болох шилмэл сортын улаан буудайн чанар болон аюулгүйн баталгааг бүрэн хангах зорилгоор 1000тн-ийн багтаамжтай “Сило” буюу хадгалах төхөөрөмжийг ашиглаж байна. Спиртийн үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлж, исгэлтийн чанарыг дээшлүүлсэнээр “Альфа” буюу хамгийн дээд зэрэглэлийн спиртийг үйлдвэрлэж, хаягдал бүтээгдэхүүнээрээ экологийн цэвэр бүтээгдэхүүн болох багсармал малын тэжээлийг үйлдвэрлэн хөдөөгийн малчиддаа нийлүүлж байна. “Хярын Нуур” ХХК Архины үйлдвэр 2009 оноос Монголын хэрэглэгчидийн таашаалд бүрэн нийцсэн чанарын аюулгүйн баталгааг хангаж чадсанаар цэвэр ус болон архин төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхэлсэн. Архины үйлдвэрт : · ХБНГУ-ын KHW Manchinenbau GmbH компанийн архи савлах бүрэн автомат шугам · АНУ-ын Ecowater systems Inc., компанийн ус цэнгэгжүүлэгч аппарат · Италийн Guala Closures Group – ийн Super Guala бөглөө · Их Британи улсын Linx Co,Ltd компанаас “Jet Printer “ огноо тавигч автомат принтер · ОХУ-ын Техно фильтр компанаас архи шүүгч шүүлтүүрийн элементүүд · Италийн Technofood corporate компанийн Автоматаар шошго наах машин зэрэг технологийг нэвтрүүлсэн. · АНУ-ын Agilent Technologies Inc., компанийн GC7890 хийн хромотаграфийн аппарат · Герман улсын дэлхийд алдартай Reiner Schmitt GmbH компанийн тоног төхөөрөмжийг үйлдвэр. Дэлхийн жишигт хүрсэн техник тоног төхөөрөмжийг нэвтрүүлж, Олон Улсын ISO 9001:2008 стандартын баталгаат шилдэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг компани болж чадсан. Дэлхийн архины сав, баглаа, боодол, бөглөөний ирээдүйн чиг хандлагыг тодорхойлж байгаа цэвэр байгалийн гаралтай, архины орц найрлаганд ямар нэгэн сөрөг өөрчлөлт оруулдаггүйгээрээ давуу талтай үйсэн бөглөөг монголдоо анхлан нэвтрүүлэн үйлдвэрлэлдээ ашиглаж байна. ОХУ-ын “Техно фильтр” компанийн архины хоруу чанар-ыг багасган амт чанарыг сайжруулах, гялалзсан тунгалаг өнгөтэй болгох полируюший шүүлтүүр, мөнгөжүүлсэн, алтжуулсан, мембранан, нүүрсэн давхар шүүлтүүрүүдийг тус тус ашигладаг. 2010 онд “Чингис Хаан“, “Монгол Премиум”, “Найман Шарга” зэрэг шинэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхлээд байна. Цэвэр усны үйлдвэр 200 метрийн гүнээс Боржин чулуулгийн агууламжтай байгалийн цэнгэг усыг гарган авч АНУ-ын “Ecowater” Inc., компанийн ус цэнгэгжүүлэгч бүрэн автомат удирдлагатай тоног төхөөрөмжийг ашиглан шүүж эрдэсжүүлэлт, бактергүйжүүлэлтийг давхар явуулснаар хүний биед нэн хэрэгтэй агууламжийг агуулсан MNS 5007-2007 стандартын шаардлагад нийцэх цэнэгжүүлсэн “Галт” цэвэр усыг үйлдвэрлэн гаргаж байна. Цэвэр усны үйлдвэр нь БНХАУ-ын “Hui Yuan Beverage machinery factory” компанийн цагт 3000 ширхэг цэвэр ус савлах бүрэн автомат шугам болон ”Ara plastics machine”-ийн цэвэр усны сав бэлтгэгч машинаар тоноглогдсон юм. Лаборатори АНУ , ОХУ , Герман зэрэг өндөр хөгжилтэй орнуудын хамгийн сүүлийн үеийн техник тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон Монгол Улсын Итгэмжлэгдсэн лабораторийг 2005 онд байгуулсан. 2008 онд шинжилгээний тоног төхөөрөмжөөр дэлхийд тэргүүлдэг АНУ-ын “Agilent Technologies” Inc., компанийн GC7890 хийн хромотаграфийг оруулж ирэн үйлдвэрийн Хромотаграфийн лабораторитой болсон. Лаборатори нь MNS ISO/IEC 17025:2007 стандартыг хангаж 2009 онд Итгэмжлэгдсэн лабораторийн С-112 тоот гэрчилгээг авсан. Төв лаборатори нь : Спиртийн үйлдвэрийн Химийн лаборатори Архи усны үйлдвэрийн Химийн лаборатори Хромотаграфийн лаборатори Микробиологийн лабораториудтай.
  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Үйл ажиллагааны чиглэл

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2003

  • Ажилтны тоо

    Мэдээлэл оруулаагүй байна.

Холбоо барих

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.