“АМАРСАНАА” ХХК –ийн ТАНИЛЦУУЛГА
Манай компани нь 1990 онд Амарсанаа хэмээх түүхэн баатрын нэрээр нэрлэгдсэн “Амарсанаа хоршоо” үүсгэн байгуулагдсан. Тус хоршоог байгуулагдахад захирлаар А.Өвгөнхүү, инженерээр гавъяат барилгачин Б.Дэмбэрэл, нягтлангаар санхүүгийн тэргүүний ажилтан Ж.Галбадрах зэрэг хүмүүс томилогдон хамтран үүсгэн байгуулж байсан. Тус хоршоо нь барилгын материалын үйлдвэрлэл, газар тариалан, мал аж ахуй, оёдол зэрэг чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байсан.
Улмаар үйл ажиллагаагаа өргөтгөн 1992 оноос “Амарсанаа” ББХХоршоо болон өргөжин гадаад, дотоод худалдаа барилгын засал чимэглэл, цонх хаалгыг өөрсдын нөөц бололцоог ашиглан үйлвэрлэж ажлын байрыг нэмэгдүүлж байв. Мөн жижиг оворын тоосгоны үйлдвэрлэлийг хувийн хэвшлээс хамгийн түрүүнд аймагтаа анх нэвтрүүлж 1993-1994 онд “Аймгийн шилдэг хоршоо”-оор шалгарч байсан.
Энэ хугацаанд Сагил сумын Ялалт нэгдлийн конторын барилгын засвар, 8 айлын орон сууц шинээр барих, Хандгайт боомтын ажилчдын орон сууц, конторын засвар чимэглэлийг хийж гүйцэтгэсэн.
1996 онд “Амарсанаа” ХХК болон өргөжин үйл ажиллагаагаа тэлж аймгийн 4-р 10 жилийн сургуулийн их засвар, Бөхмөрөн сумын хилийн Цагаантүнгэ хэмээх газар Заставын контор, цэргийн байр, граж. сууц зэрэг бүрэн барилгыг бие даан өөрсдийн хүчээр барьж байсан. 1998-2000 онд Увс аймгийн Зүүнговь сумын сургуулийн их засвар, 2000 оноос хойш Өмнөговь сумын холбооны барилгын засвар, мөн тус сумын сургуулийн засвар, Зүүнговь сумын агаарын лакатерын ангийн ажилчдын орон сууцны засвар зэрэг барилгын ажлуудыг “онц сайн” дүнтэйгээр барьж хүлээлгэн өгч байсан.
Компаний инженер техникийн болон мэргэжилтэй ажилчид нэмэгдэж ажилдаа дадлагажсан чадварлаг хамт олон болсноор 2006 оноос бригадын зохион байгуулалтад шилжиж 10-15 хүнтэй бетон арматурын, өрлөг шавардлага заслын, цахилгаан сантехникын гэсэн 3 бригадтайгаар үйл ажиллагааны хүрээгээ өргөжүүллээ. Ингэснээр 2006 онд барилга угсралтын ажлын тоо хэмжээ, борлуулалт, ажлын хурд мэдэгдэхүйц нэмэгдэж Баруунтуруун сумын хүн эмнэлэгийн засвар, Зүүнговь сумын ХЦ-ын заставын байр, иргэн Ц.Мөнхбатын “Наран өгөөж” худалдаа үйлчилгээний төв, Улаанбаатар хотод “ЧоСаБо” ХХК-ний захирлуудын хаусын барилга угсралтын ажлыг гүйцэтгэж ашиглалтанд хүлээлгэн өглөө.
2007 онд иргэн М.Батдоржийн Худалдаа үйлчилгээний төв, 10 машины граж, Увс аймгийн Тэс сумын засаг даргын тамгын газрын конторын өргөтгөлийн барилга, Орос-Монголын хамтарсан “РУМОН” компаний 250 тн багтаамжтай махны зоорийн өргөтгөлийн барилгыг ашиглалтанд оруулав.
Тус компанид 10-аас дээш жил ажилласан ажлын өндөр дадлага туршлагатай инженер техникийн 10 гаруй ажилтан мөн мэргэжилтэй ажилтан 30 гаруй хүн тогтвортой ажиллаж байгаа бөгөөд тухайн үеийн ажлын ачааллаас хамааруулан түр гэрээгээр мэргэжлийн болон туслах ажилчид авч ажиллуулан аймаг орон нутагт ажлын байр шинээр нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулахад зохих хувь нэмрээ оруулсаар ирлээ.
Бидний ажлын амжилтыг үнэлж 2008 онд Монголын барилгачдын холбооноос “Барилгын салбарын шилдэг байгууллага” –р шалгаруулан шагналаа.
2008-2010 онд тус компани Монгол улсын Засгийн газрын “40000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Увс аймагт баригдаж байгаа Төрийн албан хаагчдын 20 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд 2009 оны 11-р сарын 12 нд ашиглалтанд оруулж улсын комисст хүлээлгэн өгсөн. Энэхүү барилга нь сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох төмөр бетон карказан барилга бөгөөд Улаангом хотод баригдаж байгаа анхны 5 давхар орон сууц юм.
2009 оны 4 сард Увс аймгийн Өндөрхангай суманд Соёлын төвийн барилга угсралтын ажлыг эхлүүлж гэрээт хугацаандаа 2010 оны 08 сарын 08-нд, Дундговь аймгийн Шүүхийн барилгын их засвар-ын ажлыг 07 сарын 05-нээс 08 сарын 29 хооронд хийж гүйцэтгэсэн ба Увс аймгийн Өндөрхангай суманд 2010 оны 04 сарын 15-наас 2010 оны 10 сарын 25-ны хооронд 10 ортой хүн эмнэлэгийн барилга угсралтын ажлыг гэрээт хугацаандаа барьж улсын комиссоор ашиглалтанд хүлээлгэн өгсөн юм.
Манай компанид МУ-ын Улсын аварга, Тэргүүний барилгачин инженер Ж.Баатар, МБХ-ны аварга барилгачин А.Эрдэнэбилэг тэргүүтэй инженер техникийн болон мэргэжилтэй ажилчид, Засал чимэглэлийн бригадаас Аймгийн засаг даргын жуух бичгээр засалчин Ц.Дулмаа, ХББЗА-ны өргөмжлөөр засалчин С.Намчин, Өрлөгчин С.Ганхуяг, ИТХ-ын хүндэт өргөмжлөөр туслах ажилтан Б.Баяртөгс нар шагнагдан энэхүү барилгыг бие даан барьж орчин үеийн технологид суралцаж, мэргэжлийн мэдлэг дадлага чадвараа дээшлүүлэхээс гадна Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан, туслах ажилчдыг дагалдуулан сургаснаар залгамж халаагаа бэлтгэж байна.
Алсын хараа
Эрхэм зорилго
Уриа
Үйл ажиллагааны чиглэл
Үнэт зүйлс
Байгуулагдсан он
1996
Ажилтны тоо