Манай компани нь 2008 онд анх үүсгэн байгуулагдсан. Монгол орны хэмжээнд улсын болон аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн захиалгаар Геодези, байр зүйн болон кадастрын бүх төрлийн масштабтай газрын зураглалын ажлыг дагнан эрхэлдэг. Манай компани нь Геодези, газрын болон кадастрын зураглалын мэргэжлээр их, дээд сургууль төгссөн, өндөр чадвартай, бакалаврын болон магистрын зэрэгтэй инженерүүд ажиллан үйл ажиллагаагаа явуулж байна. Геодези, газрын зураглалын үйлдвэрлэл эрхлэх машин,техник, программ хангамжаар бүрэн хангагдсан болно. Дараах чиглэлээр хамтран ажиллах бүрэн бололцоотой.Үүнд: · Геологи, уул уурхайн эдэлбэр газрын зориулалт бүхий 1:1000, 1:2000, 1:5000-ны масштабтай байр зүйн зураглал хийх, ашиглалтын талбайн эзэлхүүн, өрөмдлөгийн цэгүүдийн солбицол ба өндөр тодорхойлох · Уул уурхайн ашиглалтын талбайн хилийг тогтоож, талбайн булангийн байнгын шав тэмдэгт тавих · Геологийн төрөл бүрийн масштабын зургийг тоон системд шилжүүлэх · Газар ашиглах, эзэмших, өмчлөх, газар зохион байгуулалтын зориулалт бүхий газрын кадастрын төрөл бүрийн масштабтай зураглал хийх · Төрөл бүрийн зургийн файлыг томсгох буюу багасгаж хэвлэх
1. Барилга, Үл хөдлөх хөрөнгө
2008