Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Арга барил ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Компанийн танилцуулга:

Үндэсний шилдэг үйлдвэрлэгч “Арга барил” ХХКомпани нь барилгын материалын үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр 2006 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд Монгол Улсын барилгын салбарт орчин үеийн дэвшилтэд технологи бүхий өндөр үр ашигтай сүвэрхэг алевролит дүүргэгч, алевролит дайрга, ханын алевролит бетон гулдмай болон шинэ нэр төрлийн сүвэрхэг алевролит гулдмайг үйлдвэрлэн, барилгын салбарын дэвшилтэд технологит нийцсэн, хүн, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, дулаан тусгаарлах өндөр чадвартай, богино хугацаанд гүйцэтгэх боломжтой, стандартын шаардлага бүрэн хангасан чанартай материалыг зах зээлд нийлүүлэхийг гол зорилгоо болгон ажиллаж байна.

Алсын хараа:

ҮНДЭСНИЙ ШИНЭ БАХАРХАЛ

Эрхэм зорилго:

Эрүүл, аюулгүй ажиллагааг эрхэмлэн ажиллаж, олон улсын стандартад нийцсэн, чанартай бүтээгдэхүүнээр зах зээлийн эрэлт хэрэгцээг бүрэн хангах нь бидний эрхэм зорилго юм.

Үнэт зүйл

· Аюулгүй үйл ажиллагаа

· Чанар

· Итгэл даах чадвар

· Хамтын ажиллагаа

· Суралцагч байгууллага

· Эрүүл чийрэг хамт олон

Бүтээгдэхүүн үйлчилгээ:


Алевролит бетон ба сүвэрхэг алевролит гулдмай /блок/

Сүвэрхэг алевролит хайрга, элс түүгээр хийгдсэн алевролит гулдмай нь дулаан эрчим хүчийг хамгаалах орчин үеийн технологит нийцсэн, дэвшилтэд барилгын материал юм.

Манай бүтээгдэхүүн нь Монгол Улсын үндэсний стандарт / MNS 2917:84, MNS 1170:84, MNS 1272:99/ шаардлагыг хангасан, экологийн аюулгүй байдлын сорилт дүгнэлтүүтээр батлагдсан, барилгын гадна дотор хана ба хучилтын үр ашигтай дулаан тусгаарлалтын зориулалтаар ашиглах ба 12-20 кг-аас илүүгүй жинтэй. Мөн алевролит бетон нь хадаас сайн авдаг, механик боловсруулалт хийхэд хялбар, удаан эдэлгээтэй /70 жил/ бүтээгдэхүүн юм.

Сүвэрхэг алевролит хөнгөн дүүргэгч

Манай сүвэрхэг алевролит дүүргэгч, дайрганы үйлдвэрүүд нь Төв аймгийн Архуст сумын нутагт байрладаг бөгөөд 60-80 мянган м3 алевролит, дайрганы үйлдвэр нь 140-170 мянган м3 бутлан ангилах хүчин чадалтай үйлдвэр юм.

Тус үйлдвэр нь Багахангай Багануурын чиглэлийн Төмөр замын Булагтай өртөөнд байрладаг нь өөрсдын төмөр замаар бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд түргэн шуурхай , найдвартай хүргэдэг давуу талтай.

Алевролит нь галт уулын үүсэлтэй чулуулаг бөгөөд өндөр температурт шатаахад эзэлхүүнээ 2-4 дахин тэлж сийрэгждэг, дуу, дулаан тусгаарлах чадвар өндөртэй усанд уусдаггүй, хүний биед сөрөг нөлөөгүй бөгөөд барилгад хучилт, дээвэр шалны дулаалганд асгаас байдлаар хэрэглэх ба ханын гулдмай цутгамал бетоны хольцонд дүүргэгч болгон ашигладаг. Уг бүтээгдэхүүн нь шинжилгээгээр цацраг идэвхийн үзүүлэлт нь зөвшөөрөгдсөн хэмжээнээс бага байгаа нь тогтоогдсон нь алевролит нь экологийн цэвэр бүтээгдэхүүн болохыг нотолж байна.


Бетон зуурмаг

Амгаланд байрлах манай бетон зуурмагын үйлдвэр нь М100-450 маркийн бетоны хольцыг цагт 120м3 үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд МNS 1185:98 стандартын шаардлагад нийцсэн, БАК-н бүтээгдэхүүний чанарын албаны тохирлын гэрчилгээгээр баталгаажсан бөгөөд үйлдвэрлэсэн зуурмагаа өөрийн автомексер машинаар хүргэж, хэвтээ чигт 300м, босоо чигт 100м-н өндөрт шахах хүчин чадал бүхий сүүлийн үеийн дэвшилтэд технологт нийцсэн шахагч насоссоор харилцагч байгууллагынхаа ажлыг хөнгөвчилж байна.

Манай компани нь бүтээгдэхүүний тээвэрлэлт, тээврийн хэрэгсэлд чанарын баталгаа дагалдуулан өгч, түүхий эдийг хүлээн авахаас эхлэн хүргэлтийн бүх шатанд чанарын хяналт тавьж, аюулгүй байдлыг эрхэмлэн ажилладаг.


Лабартори

Манай лабартори нь 2008 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд өнөөг хүртэл дэвшилтэд шинэ технологоор чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх зорилгоор туршилт, судалгааг тасралтгүй хийж гүйцэтгэн, бүтээгдэхүүн үйлчилгээндээ нэврүүлсээр байна.

Бид үйлдвэрлэн гаргасан бетон зуурмагийг дээжлэн өөрийн лабарторид шинжлэн, үйлвэрлэгдчийн холбооны итгэмжлэгдсэн лабарторид баталгаажуулан хэрэглэгчдэд шууд нийлүүлэн ажилладаг.Манай лабатори Япон болон БНХАУлсын шинэлэг техник технологи бүхий иж бүрэн тоног төхөөрөмжтэй.

Мөн түүхий эд, бүтээгдэхүүний чанарыг лабарторид хийсэн сорилт туршилтын үр дүнгээр баталгаажуулан хэсэг тус бүрт сертификат дагалдуулж байна.

Цаашид лабарторио өргөжүүлэн, техник технологийг шинэчлэн, олон төрлийн туршилт судалгааг хийж бүтээгдэхүүн үйлчилгээндээ нэвтрүүлэн, Улсын итгэмжлэгдсэн лабартори болох зорилго тавин ажиллаж байна.

  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Үйл ажиллагааны чиглэл

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2006

  • Ажилтны тоо

    Мэдээлэл оруулаагүй байна.

Холбоо барих

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.