Манай компани 2011 оны 3 -р сард байгуулагдан төслийн менежмент, үл хөдлөх хөрөнгийн худалдаа борлуулалт, зах зээлийн судалгаа шинжилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Бид зөвхөн шинэ орон сууцны худалдааны зах зээлд төвлөрөн ажилладаг бөгөөд энэ нь тухайн нэг зах зээлд амжилттай ажиллах үндэс болно гэж үздэг юм. Үүний зэрэгцээ бид үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой зах зээлийн судалгаа шинжилгээг тогтмол хийхээс гадна харилцагчдын захиалгат судалгааг гүйцэтгэдэг.
Бидний сар бүр тогтмол “Орон сууцны үнийн өсөлт, борлуулалтын явц, чанар”-ын судалгааг хийж гүйцэтгэдэг. Энэхүү судалгаагаар ямар төслүүд амжилттай борлуулагдаж байгаа болон ямар үндсэн тоноглол, ерөнхий төлөвлөлттэй орон сууц амжилттай хэрэгжиж байгаа, ямар төслүүд борлуулалт удаантай, борлуулагдсан хэдий ч хэрэглэгчийн зүгээс таагүй сэтгэгдэлтэй байгаа зэргийг олон талаар судалдаг юм.
Бид шинэ орон сууцыг борлуулалтыг хариуцан ажиллах тохиолдолд тухайн төслийг зураг төсөл байхаас эхлэн барилгын ландшафт, гадна фасад, интерьер, үндсэн тоноглол, өрөөний хэмжээ, өрөөний регнометрийн зөв хэлбэр, үнэ хөнгөлөлт, төлбөрийн нөхцөл, зар сурталчилгааны санал зэрэг маш олон зүйл дээр санал өгч харилцагч компанитай зөвшилцөн ажилладаг. Хамтын ажиллагаа маань барилгыг ашиглалтад оруулан худалдан авагчдад хүлээлгэн өгч бүх төлбөр тооцоог дуусгах хүртэл үргэлжилдэг.
Бизнесийн үндсэн зарчим
Хэрэглэгчийн хүсэл шаардлагыг удирдлага болгон харилцагчийн бизнесийн үйл явцад үнэтэй хувь нэмэр оруулан тэдний өмнө хүлээсэн үүргээ нэн тэргүүнд тавьж ажиллана.
Мотто
Бид хариуцлагыг эхэнд тавьдаг.
2011