Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Баясах Групп

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
“Баясах Групп” нь худалдаа, үйлдвэрлэл, барилгын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг компани бөгөөд нийт 100 гаруй ажиллагсадтай нийтэд нь “Баясах Групп” гэж нэрлэдэг охин болон хараат компаниудыг багтаасан Монгол Улсын жижиг дунд үйлдвэрлэлийн томоохон компаниудын нэг юм. “Баясах Трейд” ХХК нь улс оронд ардчилал, зах зээлийн эдийн засгийн шилжилт ид өрнөж байсан 1993 онд байгуулсан хувийн хэвшлийн ууган компаниудын нэг бөгөөд энэ цаг үеээс эхлэн өөрийн хэрэглэгчдээ Европ стандартын шаардлагад нийцсэн эрүүл хүнсээр хангасаар ирсэн. Энэ цаг үеэс эхлэн “Баясах Трейд” ХХК нь шинэ санаа, шинэлэг шийдэлд өргөн цар хүрээтэй хөрөнгө оруулалт хийж ирсэн бөгөөд өнөөдрийн байдлаар дараах чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулж нийт 6 охин компанийг багтаан Группын хэмжээнд хүртлээ өрөгжсөн. Үүнд:Хүнсний бөөний худалдааны сүлжээХүнсний жижиглэн худалдааны сүлжээБарилгын материалын худалдааБарилга угсралтХүнсний үйлдвэрлэлГазар тариалан “Баясах групп” нь гадаадын олон орны компаниудтай түншлэн ажилладаг бөгөөд өнөөдрийн байдлаар бид Польш улсын хүнсний чиглэлийн Kowar, Agros Nova, Jutrzenka, Ziolopex, Jamar, TZMO зэрэг компаниудтай түншлэн ажиллаж байна. Бидний зах зээлд олонд таниулж чадсан хамгийн том брэнд нь Польш улсын алдарт Kowar брэнд бөгөөд түүнийг Монголын зах зээлд нэвтрүүлээд 16 жилийн нүүрийг үзэж байна. Үүнээс гадна бид хамтран ажилладаг түншүүдийн Vigora, DrWitt, Pysio, Lowicz, Appetita, Alibi, Bella, Боржоми зэрэг брэндүүдийг Монголын хэрэглэгчдийн дунд танил бүтээгдэхүүн болгож чадсан. Мөн барилгын салбарт Европын алдарт барилгын материалын ATLAS брэндийг Монголын зах зээлд албан ёсны төлөөлөх эрхтэйгээр нийлүүлэх “Баясах Атлас” ХХК-ын байгуулснаар барилгын салбарын бизнес эрхлэгчдийн тэргүүн түншүүдийн нэг болоод байна. Дээрх брэндүүдийн энэхүү амжилт нь байнгын өндөр чанар, тогтвортой брэнд, гадаад дотоодын түншүүдтэйгээ ажил хэрэгч нягт хамтын ажиллагаа, харилцагчидтайгаа ойр дотно түншлэл байгуулж чадсантай шууд холбоотой юм. Мөн бид барилга угсралтын салбарт хөрөнгө оруулалт хийн Монгол улсын Засгийн газраас заралсан 40000 айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд ажиллаж, уг хөтөлбөрт өөрийн хувь нэмрээ оруулан хамгийн орчин үеийн дизайн хийц бүхий “Хатан Туул” хотхоныг барьж ашиглалтанд өгсөн. Үүнээс гадна хотын төвийн А зэрэглэлийн бүсэд залуу гэр бүлүүдэд зориулсан иргэд оршин суугчдын тав тух, сэтгэлд нийцсэн 120 айлын орон сууц бүхий залуусын хотхоныг барин 2010 оны 01-р сард ашиглалтанд өгөөд байна.Мөн “Баясах групп” нь хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт хөрөнгө оруулалт хийн хүнсний ногоо, жимс жимсгэнэ боловсруулан импортыг орлох өндөр чанар бүхий Европын стандартад нийцсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх “Баясах фүүдс” ХХК-ийн Б’Агро хүнс комплексийг 2009 оны 12-р сард ашиглалтанд оруулж Bagro брэндийн бүтээгдэхүүнээ хэрэглэгчиддээ хүргээд байна. Үйлдвэрийн төслийн судалгаа шинжилгээний ажиллагааг 2006 оноос хийж эхэлсэн бөгөөд Польшийн Ковар фирмийн инженерүүд, Итали улсын Tecnoceam компаний инженерүүдтэй хамтран нэг жил орчмын хугацаанд боловсруулж төслийн үйл ажиллагааг 3 үе шаттайгаар хэрэгжүүлэхээр мастер төлөвлөгөө боловсруулсан. Ийнхүү олон улсын стандартад нийцсэн үйлдвэрийг ашиглалтанд оруулсанаар эх орны хөрсөнд ургуулсан экологийн цэвэр бүтээгдэхүүнээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын хэрэгцээг хангахаас гадна экспортын тэргүүлэх бүтэээгдэхүүнүүдийн нэг болгох зорилготой байна. “Баясах Групп” нь дээрх тогтвортой бизнесүүдээс гаднаИмпортын хүнсний бүтээгдэхүүнийг орлохуйц жимс, ногоо даршилсан бүтээгдэхүүний хүнс комплексийг байгуулахӨндөр сортын хүнсний ногоо, жимс жимсгэний газар тариаланҮл хөдлөх хөрөнгийн бизнес зэрэг чиглэлээр шинэ бизнесийн төслүүд хэрэгжүүлэхээр идэвхийлэн ажиллаж байна.Цаашид бидэнтэй хамтран ажиллахыг хүссэн хэн бүхний өмнө манай үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.
  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Үйл ажиллагааны чиглэл

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    1993

  • Ажилтны тоо

    Мэдээлэл оруулаагүй байна.

Холбоо барих

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.