"БАЯСГАЛАНТАЙ ДЭЛХИЙ “ЭМНЭЛГИЙН ТАНИЛЦУУЛГА
БАЯСГАЛАНТАЙ ДЭЛХИЙ ХХК нь 2009 онд Улаанбаатар хотын нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай ,хүртээмжтэй үзүүлэх зорилгоор байгуулагдсан бөгөөд байгуулагдсан цагаас хойш тасралтгүй 8 жилийн хугацаанд үйл ажиллагаагаа явуулж буй,чадварлаг эмч ,мэргэжилтнүүдийн багийг бүрдүүлсэн туршлагатай эмнэлэг юм.
Манай эмнэлэг нь 2015 оны 9 сараас олон улсын стандартад нийцсэн эрэгтэйчүүд ,эмэгтэйчүүд нөхөн үржихүй, шулуун гэдэс (протологи ) , дотор ,арьс өнгө,уламжлалт эмчилгээний аргаар оношлох , эмчилгээ ,зөвлөгөө үйлчилгээ үзүүлэх 30 ортой төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг байгуулж ,хүн амын эрүүл мэндийг хамгаалах , эрүүлжүүлэхэд чанартай үйлчилгээг үзүүлэх зорилгоор үйл ажиллагаагаа өргөжүүлсэн болно.
Эмнэлгийн боловсон хүчний хувьд эрүүл мэндийн салбарт 5-16 жил ажилласан дадлага туршлагатай эмч нараас гадна ОХУ-аас нарийн мэргэшсэн эмч нарыг урьж ажиллуулдаг болно .
Байгуулагын уриа : Эрүүл биед инээмсэглэл тодорно .
Байгууллагын эрхэм зорилго : Үйлчлүүлэгчдэд мэргэжлийн болон ёс зүйн өндөр ур чадвар ,тэргүүний технологит нотолгоонд тулгуурласан үзлэг, оношлогоо ,эмчилгээт цогц үйлчилгээг үзүүлэх .
1. Эрүүл мэнд, Эмнэлэг, Эм хангамж
2009
30