Манай компани нь анх 1959 онд байгуулагдсан барилгын материалын ууган үйлдвэрийн нэг юм. Өөрийн түүхэн хөгжлийн явцдаа байнга өргөтгөн шинэчлэгдэн, шинэ тоног төхөөрөмж, дэвшилтэт технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлсээр ирсэн юм. Сүүлийн жилүүдэд бусад улс орноос туршлага судлан компанийхаа хучилтын нүхт хавтан үйлдвэрлэх технологийн шугамыг шинэчлэн MNS ISO 6934-2: 2003 стандартын шаардлага хангасан ердийн арматураас 3 дахин өндөр бат бэхтэй чанаржуулсан ган утас хэрэглэн урьдчилан хүчитгэсэн арматуртай хучилтын нүхт хавтанг үйлдвэрлэж байгаа ба энэхүү хавтан нь үндэсний тохиролын тэмдэгтэй бүтээгдэхүүн болсон юм. Барилга угсралтад хучилтын нүхт хавтанг хэрэглэснээр цутгамал төмөр бетон хавтантай харьцуулахад ➢ материалын зарцуулалт 2 дахин хэмнэлттэй ➢ угсрах хугацаа богино ➢ хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн ➢ барилга угсралтын ажлын чанар баталгаажих зэрэг давуу талуудтай. Тус компани нь хучилтын нүхт хавтангаас гадна үйлдвэрийн барилгын хучилтын хавтан, зоорийн ханын гулдмай, даацын ба даацын бус ялуунууд, замын хашлага, шатны гишгүүр, гадна сувгийн хавтан, тагтны хавтан, үүдний саравч, товарын бетон, хана дүүргэгч блок үйдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. Компанийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний овор хэмжээ багасч чанар өнгө үэмж эрс сайжирч ердийн хучилтын хавтангаас бетоны бат бэх чанар нь дээшилж аюулгүй байдлын итгэлцүүр 20% нэмэгдсэн ба эдгээрийн үр дүнд тус компани үйлдвэрлэж байгаа “Төмөр бетон хийц”-ээрээ 2005 онд “Монголын Үндэсний шилдэг Бүтээгдэхүүн”-ээр шалгарч “Үлэмжийн Чанарын Батламж” авсан ба 2004-2007 онуудад “Барилгын шилдэг 10 аж ахуйн нэгж” ээр шалгарлаа. Манай компани 2002 оноос барилга угсралтын хэлтэстэй болж 100 гаруй хүнийг ажлын байраар ханган Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн А, Б хэсгүүд, Баянзүрх дүүргийн 6-р хороонд 20 айлын орон сууц, Төв аймгийн Зуунмод суманд 250 хүүхдийн сургууль, Замын-Үүдэд Гаалийн Газрын 32 айлын орон сууц, Баянзүрх дүүргийн 2-р хороонд 640 суудалтай сургуулийн барилга, Төв аймгийн Зуунмод хотод цэнгэлдэх хүрээлэн, Баянгол дүүргийн 10-р хороонд 640 хүүхдийн сургуулийн барилга, Хэнтий аймгийн Хэрлэн Сумын Тэмүүжин цогцолборын өргөтгөлийн барилга мөн Хан-Уул дүүргийн 11-р хороонд Удирдлагын Академи, ЗГХЭГ-ын 84 айлын орон сууцны барилга, угсралтын ажлыг хийж гүйцэтгээд байна . Монгол улсын барилгын салбарт барилга угсралтын дагнасан компани, жижиг дунд ААН байгууллага, хувь хүн гэх мэт барилга угсралтын ажлыг нэг ба түүнээс олон удаа хийдэг харилцагч, хэрэглэгчдийн эдийн засагт хэмнэлттэй бүтээгдэхүүн олж авах гэсэн эрэлтийг үндэслэн манай компани цаг агаарын нөхцөл, орон зайн саадгүйгээр шууд нийлүүлэх боломжтой бүтээгдэхүүнээр хангах зорилгоор барилгын хучилтын нүхт хавтанг үйлдвэрлэн барилгын зах зээлд нийлүүлж байна.
1. Үйлдвэрлэл
1959