Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

“БИ ЖИ ЖЭЙ БИ” ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

“БИ ЖИ ЖЭЙ БИ” ХХК нь 2007оны 10-рсарын 17нд гадаад худалдааны чиглэлээр байгуулагдсан. Монгол Улсын Сангийн сайдын 2008оны 1-р сарын 31-ний өдрийн 450 тоот тушаалаар Гаалийн зуучлалын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг авч үйл ажиллагаагаа өргөжүүлсэн. Гаалийн бүрдүүлэлтийн талаар мэргэшсэн чадварлаг хамт олонг бүрдүүлж ажилласнаар салбартаа тэргүүлэгч компаний нэг болон ажиллаж байна. Гадаад худалдаанд оролцогчдод гадаад худалдааны нэр томъёо, бараа нийлүүлэх нөхцөл болон гаалийн бичиг баримт бүрдүүлэлтийн талаар мэргэжлийн зөвөлгөө өгөх тэднийг статистик тоо мэдээ, мэдээллээр хангахын зэрэгцээ гаалийн хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор холбогдох хууль тогтоомжийг сурталчилан таниулж ажилладаг.

Энэ хугацаанд Гаалийн зуучлалыг шинэ шатанд хөгжүүлэх, олон улсын стандартад нийцсэн гаалийн зуучлалын үйлчилгээг гадаад худалдаанд оролцогч ААНБ, иргэдэд үзүүлэхийг эрмэлзэж ирсэн.

Үүний үр дүнд 2010 оны 10-р сард Гаалийн Ерөнхий Газраас зуучлагч байгууллагуудын эрх сунгах аттестатчиллын шалгалтанд амжилттай тэнцэж, Монгол Улсын Сангийн сайдын 12-р сарын 09-ний өдрийн 267 тоот тушаалаар үйл ажиллагаагаа өргөжүүлэн эрхлэх зөвшөөрлөө авсан .



Үндсэн үйл ажиллагаа:
Бид үйлчлүүлэгдийнхээ үнэт цаг, зардалыг хэмнэх зорилгоор ААНБ, иргэдтэй гэрээ байгуулан тэдгээрийг төлөөлөн гаалийн байгууллагатай харилцаж, гаалийн бүрдүүлэлт хийж гүйцэтгэхийн хамт үйл ажиллагааг тасралтгүй явуулах үүднээс гаалийн төлбөр хураамжийг өмнөөс нь төлж, бараа тээврийн хэрэгслийг гаалийн хяналтаар оруулж, хүлээн авагчдад нь хүлээлгэн өгөх, хаалганаас хаалганд хүргэх үйлчилгээг явуулж байна.

Нэмэлт ажил үйлчилгээ:
Манай компани мэргэжлийн өндөр түвшинд авто пүү SCS-100, 150, 200 тн маркын пүүг суурилуулж, тухайн пүүг өөрийн компаний мэргэжилтэн тавьж ажиллуулан бусад бүх ажил үйлчилгээ, засвар, бүрэн бүтэн байдлыг хариуцан ажиллаж байна.

Та бүхнийг манай компанитай хамтран ажиллахыг урьж байна.



  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Үйл ажиллагааны чиглэл

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2007

  • Ажилтны тоо

    Мэдээлэл оруулаагүй байна.

Холбоо барих

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.