Бизнесийн гараагаа 2008 онд BidMongol Express, LLC нэрээр Америкийн Нэгдсэн Улсын Калифорниа мужид гадаад худалдаа, тээвэр зуучийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2010 оноос онлайн захиалгын www.bidmongol.mn вэб системийг ажиллуулж, олон улсын чанар, стандартад нийцсэн дэвшилтэт технологи, бараа бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд захиалагчдын хүсэлтээр хүргэж эхэлсэн.
Бидмонгол Трейд ХХК-г 2012 онд ,үйл ажиллагааныхаа цар хүрээг улам ѳргѳжүүлэн, Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй томоохон байгууллагуудад ханган нийлүүлэлтийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор Улаанбаатар хотод байгуулаган ажиллаж байна.
Бид Монголд ирж буй ачаа, бараагаа гуравдагч тээвэр зуучийн компаниудаар дамжуулан хүлээн авдаг байсан бѳгѳѳд 2012 онд олон улсын тээвэр ложистикийн үйлчилгээгээ найдвартай хурдан шуурхай хийж гүйцэтгэх үүднээс ѳѳрсдийн тээвэр зуучийн компани болох Бидмонгол Ложистик ХХК-г үүсгэн байгуулан үйлчлүүлэгч харилцагч нартаа ханган нийлүүлэлт, захиалгат худалдааны цогц үйлчилгээг үзүүлж эхэлсэн.
Бид-Органик ХХК-г 2013 оноос эхлэн эрүүл ахуйн чанарын стандартад нийцсэн органик байгалийн гаралтай хүнсний болон ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд худалдан борлуулахаар байгуулан Seventh Generation, Happy Family, Stash, Steaz зэрэг дэлхийд алдартай брендүүдийн албан ёсны борлуулах эрхийг аван үйл ажиллагаагаа явуулж байна.
Манай АНУ дахь салбар болох BidMongol Express, LLC нь ѳѳрийн гэсэн 1000 м2 талбай бүхий агуулах болон шаардлагатай машин тэрэг, тоног тѳхѳѳрѳмжүүдээр бүрэн тоноглогдсон бѳгѳѳд Монгол дахь салбаруудын үйл ажиллагааны тасралтгүй байдлыг дэмжин ажиллаж байна.
2008