Манай групп компанийн нэг “MSolid” ХХК нь барилгын материалын хамгийн сүүлийн үеийн шилдэг түүхий эд болох магнезитыг ашиглан эх орондоо төрөл бүрийн барилгын материалыг үйлдвэрлэж (www.msolid.mn) эхлээд байна. Байгалийн цэвэр түүхий эд болох магнезитыг ашиглан барилгын дулаалгатай хана, дээвэр, дан дээвэр, өнгөлгөө заслын хавтан, цонхны тавцан, хаалга, агааржуулалтын хоолой, худгийн таг, ус зайлуулах хоолойн таг зэрэг барилгын үндсэн болон дагалдах материалуудыг үйлдвэрлэснээр дараах ач холбогдлыг нийгэм болоод ард түмэнд өгч байгаа юм. Үүнд:
1. Мод орлох материал /ой модны хэрэглээг багасгаж, хамгаалахад чухал нөлөөтэй/
2. Дулааны бүрэн хэмнэлттэй тул зуух тавьж гал түлэх шаардлагагүй, бага цахилгаан хэрэглэдэг халаагчаар бүрэн халаана. /хотын утааг багасгана, төвлөрсөн дулааны сүлжээ байгуулах, холбох зардлыг хэмнэнэ/
3. Шатдаггүй материал /гал түймрийн аюулгүй/
4. Эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан, цацраг идэвхит бодис агуулаагүй, дуу чимээг бага дамжуулна. /Эрүүл монгол хүн хөтөлбөрийг дэмжинэ/
5. Цэвэр үзэмжтэй, ус бороонд тэсвэртэй, удаан хугацаанд өнгө чанараа алдахгүй бат бөх /хотын өнгө үзэмж, эмх цэгцийг сайжруулах/
6. Эдийн засгийн хувьд хэмнэлттэй, хурдан хугацаанд угсрах боломжтой /бага дунд орлоготой иргэд болон гэр хорооллын оршин суугчид орон сууцаар хангагдах боломжтой/
Алсын хараа
Эрхэм зорилго
Уриа
Үйл ажиллагааны чиглэл
Үнэт зүйлс
Байгуулагдсан он
2008
Ажилтны тоо