Танилцуулга
Монгол ардын журамт цэрэг Хиагтыг чөлөөлсөний дара буюу 1921 оны 3-р сарын 24 нд Хуралдсан ТАН-н анхдугаар хурлаас
Д.Сүхбаатарын санаачлагаар журамт цэргийнхувцас хэрэглэлийгсэлбэн засах ардын журамт цэргийн анхны соёмбот туг оёх ажилд цэргий ар гэрийн хүмүүсийг татан оролцуулж оёдлын бүлгэм байгуулжээ.
Цаашид ардын хувьсгалын бататган бэхжүүлэх үүднээс цэргийн тоог нэмэгдүүлэн байнгын армитай болох шаардлагатай болсон учир цэрэг,дарга нарын нэгэн зэрэг нормын хувцас,ор дэрний хэрэглэлээр хангах зорилгоор
1922 оны эхээр "Бэлтгэн үйлдвэрлэх тасаг"нэртэйгээр цэргийн гар үйлдвэрийг албан ёсоор байгуулан Даргаар Төнхөөгийн Дандий
томилогдон ажилсанаар тус компаний буюу манай улсын хөнгөн үйлдвэрийн үндэс суурь анх тавигджээ.
Үйлдвэрийг байгуулах үед үйлийн хайч ,зүү, тэвнээс өөр ямар нэгэн багаж хэрэгсэл байгаагүй дан ганц гар оёдлоорхувцас хэрэглэл хийдэг байсан учир "Гар үйлдвэр"хэмээн нэрэлсэн учиртай.
Тус үйлдвэр нь Улс орны зах зээлийн системд шилжиж Монгол улсын аж ахуйн нэгж байгууллагын тухай хууль мөрдөгдөх болсонтой холбогдуулан Батлан хамгаалах сайдын 1991 оны 910 тоот тушаалаар тус үйлдвэрийг дүрэмт хувцасны оёдлын
" БӨРТЭ" компани болгон өөрчлөн зохион байгуулсан билээ.
Одоо тус үйлдвэр нь жилд 1 млрд гаруй төгрөгний бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай,974 м.кв талбай бүхий үйлдвэрийн зориулалттай байранд 470.7 сая төгрөгийн үндсэн 396.2 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй 150 гаруй ажиллагсадтай 350 гаруй ахмадуудтай үйл ажиллагаа явуулж байна.
Мөн манай үйлдвэр нь ажил мэрэгжилийн болон хөдөлмөр хамгааллын дүрэмт хувцас захиалгаар үйлдвэрлэж байна.
Алсын хараа
Эрхэм зорилго
Уриа
Үйл ажиллагааны чиглэл
Үнэт зүйлс
Байгуулагдсан он
1922
Ажилтны тоо