"B Production" нь 2006 оны 9 дүгээр сарын 9 -ны өдөр дуу хөгжмийн бичлэг найруулга, реклам сурталчилгаа хийх үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан. Бид дэлхийн тэргүүлэх стандартад нийцсэн дуу бичлэгийн студи байгуулан дуучид уран бүтээлчдэд үйлчлэх, дуу хөгжим сонирхогч, хэрэглэгчдэд чанартай бичлэг, бүтээл хүргэх зорилт тавин ажиллаж байна.
Бид хамгийн дэвшилтэт технологоор тоноглогдсон хамтлаг дуучид болон симфони оркестр бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглох боломжийг бүрдүүлсэн мөн дэлхийн стандартын киноны хөгжмийн дугаралт болох DOLBY SURROUND 7.1 тохируулга хийх боломжтой “440 гeрц” бичлэгийн студи, Соёлын довтолгоо уриатай Channel 11 Entertainment телевиз, VIBE 105.5 FM радио болон хамтлаг дуучид, уран бүтээлчид үйлчлүүлэгчдийнхээ тав тухтай орчинг бүрдүүлэхийн тулд Улаанбаатар фитнес мөн The B room Cafe зэрэг цогц үйлчилгээг бүрдүүлэн ажиллаж байна.
Бид үргэлж та бүхний төлөө шинийг санаачилж, чанарыг эрхэмлэн ажиллах болно
1. Хэвлэл мэдээлэл, Медиа, Дизайн
1996
80