Бид юу хийдэг вэ?
Брейктрүү нь стратегийн харилцаа холбоо, олон нийтийн харилцаагаар мэргэшсэн компани. Бид байгууллагын болон брэндийн дүр төрхийг бүрдүүлэх зорилгоор олон нийтэд эерэг сэтгэгдэл төрүүлэх, брэндийг таниулах, нэр хүндийг нэмэгдүүлэхэд чиглэсэн зар сурталчилгаа бүхий үр дүнтэй олон нийт, маркетингийн харилцааг харилцагчиддаа үзүүлдэг. Брейктрүү нь харилцагчдыг бизнесийн зорилгодоо хүрэхэд нь тусалдаг. Бид харилцагчдын хувь нийлүүлэгчид, ажилчид болон хамгийн их хамааралтай бусад этгээдүүдийн дунд хамгийн их үнэ цэнэтэй хөрөнгө болох нэр хүндийг нь бий болгох, илэрхийлэх, хамгаалахад тусална. Бид харилцагчид болон харилцагчдын амжилт нь шалтгаалдаг хүмүүсийн хооронд үр дүнтэй харилцаа холбоог бий болгож, удирдан зохион байгуулдаг.
Бидний туршлага
Брейктрүү нь уул уурхай, эрчим хүчний салбараас эхлээд банк санхүү, тээвэр ложистик, харилцаа холбоо, хүнсний үйлчилгээ, хэрэглээний бараа бүтээгдэхүүний салбар хүртэл олон салбарт байгууллагын нэр хүндийг нэмэгдүүлэх, таниулах, брэндийг байршуулахад чиглэсэн харилцаа, маркетинг болон олон нийтийн харилцааны стратегиудыг боловсруулж, хэрэгжүүлсээр ирсэн.
Манай мэргэжилтнүүд
Тус компани нь дотоодын арвин их мэдлэг туршлага бүхий мэргэшсэн Монгол ажилтнуудаас гадна, олон улсын менежмент, харилцаа холбооны туршлага хуримтлуулсан гадаадын мэргэжилтнүүдээс бүрдсэн хүчирхэг мэргэжлийн баг, хамт олонтой.
2008