Захирлын мэндчилгээ
Бидэнтэй хамт байгаа эрхэм зочин Таны энэ өдрийн амар амгаланг айлтгая
Манай компани нь эм хангамжийн салбарт үйл ажилгаагаа явуулахдаа хэрэглэгч болон харилцагч байгуулагуудаа дээдлэх зарчим баримтлан тэдэнд эм зүйн тусламж үйлчилгээг аюулгүй чанарын баталгаатай, тасралтгүй хүргэхээр зорьж ажиллаж байна.
Эмийн аюулгүй байдал, чанарын баталгаажилт, таатай орчин, соёлтой үйлчилгээгээр хангах нь эм зүйч бидний эрхэмлэх зүйл мөн. Бид хөгжил дэвшилд шаардлагатай асуудлуудыг цогц, дэс дараатай шийдвэрлэх бодлогыг барьж, үйл ажиллагаагаа улам идэвхижүүлсээр байна.
Цаашид бид хариуцлагаа ухамсарлан бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ чанарыг дээдэлж эм хангамжийн салбарт хурдтай хөгжингүй компани байхын төлөө дайчлан ажиллана.
Захирал
З.ОЮУНБИЛЭГ