"Бүрд Групп" нь зам, барилга, газрын тосны бүтээгдэхүүний импорт, худалдаа, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг “Бүрд констракшн” ХХК, "Монгол Трэйвел Эйженси" ХХКболон “Цагаан ажнай” банк бус санхүүгийн байгууллага зэрэг компаниудыг эгнээндээ нэгтгэдэг бизнесийн байгууллага юм.
Бүрд группийн ууган компани болох "Монгол Трэйвел Эйженси" ХХК нь 2003 онд анх байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэл 2000 гаруй гадаадын жуулчдыг хүлээн авч, Монгол орныхоо үзэсгэлэнт байгаль, уламжлалт түүх, соёлтой танилцуулж, аялал жуулчлалын салбарт өөрийн байр сууриа эзэлж чадсан.
“Бүрд констракшн” ХХК нь зам, барилгын хэд хэдэн төсөл дээр амжилттай ажиллаж байгаа бол “Бүрд петролиум” ХХК нь шатах тослох материалын жижиглэнгийн худалдаа эрхэлж ирсэн туршлагадаа тулгуурлан, 2011 оноос газрын тосны бүтээгдэхүүн импортох үйл ажиллагаа явуулж байна.
“Цагаан ажнай” ББСБ нь иргэд, бизнесийн байгуулагуудад зээлийн үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ групп компаниудынхаа хөрөнгө оруулалт, санхүүгийн үйл ажиллагааг дэмжин ажилладаг юм.
Бид эрхэлж буй салбартаа тэргүүлэгчдийн эгнээнд хүрч, цаашдаа уул уурхай, олон улсын тээвэр, хөрөнгийн зах зээл зэрэг шинэ салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлэн, Монгол Улсынхаа хөгжил дэвшилд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулах зорилготой ажиллаж байна.
1. Барилга, Үл хөдлөх хөрөнгө
2006
20