Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Си Эй Эм Эл

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Ажиллах хүчээр хангах үйлчилгээ гэдэг нь ажахуйн нэгж, компаниудыг өндөр мэргэшсэн, ур чадвар сайтай, чадварлаг боловсон хүчнээр хамгийн уян хатан, хялбар, зардал багатай аргаар хангаж өгөх үйлчилгээ юм.Хэрэв та хүсвэл, бид таны бизнесд шаардлагатай боловсон хүчний хэрэгцээг мэргэжлийн чадварлаг ажилтнаар түргэн шуурхай хангах болно. Манайд тусгай мэргэжлийн, өндөр мэдлэг,мэрэгшил шаардагдсан ажлын байрны захиалгаа ирүүлсэн тохиолдолд, КАМЛ компанийн мэргэжлийн хүний нөөцийн мэргэжилтнүүд түргэн шуурхай ажиллаж таны шаардлагыг бүрэн хангасан боловсон хүчнийг богино хугацаанд таньд олж өгөх болно. Бид танай компанид хэрэгцээтэй байгаа ажиллах хүчийг хэдэн цагаас эхлээд хэдэн жил хүртэлтаны хүссэн хугацаагаар ажиллүүлж боломжтой. КАМЛ компанийн онлайн бүртгэлийн санд олонмянган өндөр мэргэжлийн ажилтан, мэргэжилтэй боловсон хүчин, ажил хайж байгаа хүмүүсийн дэлгэрэнгүй бүртгэл байдаг. Ийм учраас бид өөрсдийн бүртгэлийн сангаас таньд шаардлагатай байгаа мэргэжилтнийг хурдан шуурхай олох болно. Манай бүртгэлийн сан өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа бөгөөд бид шаардлагатай үед хамтран ажилладаг, ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын мэдээллийн санг мөн ашигладаг. Ажиллах хүчээр хангах үйлчилгээний олон улсын стандартаар танай компанид ажиллуулах мэргэжилтэй ажилчид, мэргэжлийн боловсон хүчинтэй КАМЛ компаний хөдөлмөрийн гэрээ хийдэг учраас эдгээр ажиллагсад нь КАМЛ компанийн ажиллагсад бөгөөд аливаа цалин хөлс, ЭМНДШ, хөдөлмөрийн асуудлуудыг бид хариуцан зохицуулж байдаг болохоор харилцагч компаниудад өөрийн үндсэн үйл ажиллагаанд анхааралаа хандуулах боломжийг олгодог. Ажиллах хүчээр хангах үйлчилгээ нь эрсдэл багатай, цалин хөлс, хүний нөөцтэй холбоотой зардлаа хянах боломжийг олгодог бөгөөд доорхи давуу талуудтай: Үүнд: Үр ашиггүй хөрөнгө зарсан сонингийн зарууд, удаан эцэс төгсгөлгүй эрэл хайгуул, шаардлагагүй олон ярилцлагууд, маш их үр дүнгүй цаг зарцуулалт гэх мэт энэ бүхнээс сална. Зөвхөн ажил гүйцэтгүүлэхэд шаардагдах хугацаанд ажиллуулах Зөвхөн ажилласан цагаар цалин төлөх Мэргэжлийн, урчадвар сайтай боловсон хүчнээр ажилаа түргэн шуурхай гүйцэтгүүлэх Ажиллагсдын мэргэжлийн ур чадварт баталгаа авах Ажлын байранд зуучлах Манай ажлын байрны зуучлалын үйлчилгээг авснаар харилцагч, үйлчлүүлэгчид өөрсдийн үнэт цаг зав мөнгө хөрөнгөө хэмнэх болно. Ажлын байранд зуучлах үйлчилгээг харилцагч, үйлчлүүлэгч бүртэй харилцан тохиролцож тэдний хүсэл сонирхол, нөхцөл, ажлын байранд тавигдах шаардлагыг сайтар судлаж мэдсэний үндсэн үзүүлнэ. Энэ үйлчилгээг КАМЛ компанийн бүртгэлийн санд байгаа байнгын ажлын байранд ажиллах сонирхолтой олон тооны мэргэжилтэй боловсон хүчний дэлгэрэнгүй мэдээлэл, мэдээллийн хэрэгслүүдээр явуулсан зар суртачилгаан дээр үндэслэн үзүүлнэ. Манай ажлын байранд зуучлах үйлчилгээний гол зорилго нь бизнес эрхлэгч таны сэтгэлд нийцсэн, тухайн ажлын байранд тохирсон мэргэжилтэй боловсон түргэн шуурхай олж өгөхөд оршино. Та КАМЛ компанийн мэргэжилтэнүүдэд хандсандаа хэзээ ч харамсахгүй гэдэгт итгэдтэй байна. Хэрэв та ажил хайж байгаа, эсвэл ажлын байраа өөрчлөхийг хүсэж байгаа бол манай онлайн бүртгэлд бүртгүүл буюу өөрийн хувийн анкетийг илгээж болно. Бусад үйлчилгээ Хууль зүйн зөвлөгөө - Бид танд 1. Монгол улсын хүрээнд шинэ компани байгуулж, үйл ажиллагаа явуулж эхлэх 2. Та гадаадын иргэн бөгөөд Монголд удаан хугацаагаар байх виз гаргуулах зэрэг тал дээр тусламж үзүүлдэг.
  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Үйл ажиллагааны чиглэл

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Ажилтны тоо

    Мэдээлэл оруулаагүй байна.

Холбоо барих

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.