Хаус, зуслангийн байшин барих буюу их засвар хийхэд орчин үеийн инженерийн системээс зайлсхийх боломжгүй болоод байна.
Гэрэлтүүлэг, цахилгаан төхөөрөмжүүд, аюулгүйн систем, хяналтын систем, домофон, хаалганы автомат систем зэрэг стандарт төхөөрөмжүүд нь жил ирэх тутам дундажаар коттеджид 3-5% нэмэгдэж байна. Байшинг ашиглалтанд өгсний дараа энэ олон цахилгаан төхөөрөмжүүдийг ашиглах хүндрэлүүд эхлэдэг. Уг нь хүн гэр орондоо тав тухтай амрахыг хүсдэг болохоос олон цагаар энэ олон төмөрүүдийг үйлчлэхэд чиглэгдэх ёсгүй билээ.
“Ухаалаг байшин” мэрэгжлийн систем нь техникийн шинэчлэлийн жагсаалтыг нэмэгдүүлэх зорилгогүй юм. Энэ систем нь байшинг нэгдсэн нэг организм мэт ажиллаж, ямар ч төвөгтэй даалгаварыг ганц эзний хүсэлтээр ажилуулах боломжийг олгодог. Үүнээс гадна орчин үеийн техникийн хөгжил нь та орон сууц, байшингаа гар утас, интернетийн сүлжээ хүрэх газар болгоноос хянах, удирдах боломжуудийг олгох чадвартай болоод байна. Энэ бүхнийг манай компани та бүхэнд бүрэн хэмжээгээр суурилуулж, баталгаа олгож байна.
“Ухаалаг байшин“- гийн янз бүрийн мэрэгжлийн технологи дотроос Австралийн Schneider Electric группын Clipsal C-Bus систем нь суурилуулалтын тоо ба хэрэглэхэд дөхөмөөрөө дэлхийд тэргүүлэх байр эзэлдэг. Энэ групп нь 400 гаруй албан ёсны суурилуулагчтайгаас гадна бүс бүрт мэрэгжлийн инженерийн төвтэй. Эдний төслөөр Лондонгийн Вестминтерын сүм, Сиднейн дуурийн театр, Даунинг-стрит дахь Их Британий ерөнхий сайдын ордон, Бахрей дахь дэлхийн худалдааны төв, Лондонгийн McLaren Mercedes техникийн төв, Уэмбли, Манчестерын стадион зэрэг 100000 гаруй төсөл дэлхийд хэрэгжүүлсэн. ОХУ-д 2003 оноос 400 гаруй систем суурилуулсан (Рублёвын коттеджуудаас эхлээд Новосибирскийн хотын захиргаа хүртэл). 2010 оны 4 сараас эхлэн манай компани нь тус системыг албан ёсоор суурилуулж эхлээд байна.
Clipsal C-Bus технологи нь нэгдсэн инженерийн систем, гэрэлтүүлэг, климат, дуу, дүрсний техник, дохиолол, “Мультрум” систем, ахуйн цахилгаан хэрэгслүүдийн ажиллах хуваарь болон бусад олон функцүүдийг гүйцэтгэх боломжтой юм.
Мөн тус систем нь оффис, зочид буудал бүр том барилгад хүртэл зориулагдсан тусгай системүүдтэй билээ.
Алсын хараа
Эрхэм зорилго
Уриа
Үйл ажиллагааны чиглэл
Үнэт зүйлс
Байгуулагдсан он
2005
Ажилтны тоо