Сошиал сувгуудын контентын дизайныг гаргах, edit-лэх Бүтээгдэхүүний зураг авалт, видеог хийж гүйцэтгэх Хэвлэмэл материалын эх бэлтгэл дээр ажиллах Веб болон мобайл аппликейшны загвар гаргах
Авто хий цэнэглэх станцуудын цахилгаан эрчим хүчний хангамжийг тасалдуулахгүй байх, Компанийн техник технологийн бодлогыг хэрэгжүүлэх, цахилгаан тоног төхөөрөмжийн угсралт, засвар үйлчилгээг хийх Оффисын цахилгаан хангамжийн ашиглалтыг хариуцаж ажиллах
Даралтат сав, шугам хоолой гагнах Хийцийн гагнуур хийх Гагнуурын ажлын болон чанарын шаардлагыг хангаж ажиллах Дүрэм журмуудыг дагаж мөрдөх ба дадлага туршлагаа байнга дээшлүүлж байх. Удирдах ажилтны өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх.
Аж ахуйн нэгж, хувь хүний тээврийн хэрэгсэл, обьект дээр GPS төхөөрөмж болон хяналтын камер суурилуулах, тохиргоо хийх Хяналтын системүүдийн ажиллагаанд тогтмол засвар үйлчилгээ, шалгалт хийх Ажлын тайлан мэдээ, хэрэглэгчийн мэдээллийг програм хангамжид бүртгэх Үйлчлүүлэгчдэд зөвлөгөө, хэрэглээний зааварчилгаа өгөх Тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах
220 граммын хийн түлшний үйлдвэрийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах Үйлдвэрийн тоног төхөөрөмж, шугам хоолой, хэвлэгч машин болон хийн системүүдийн засвар үйлчилгээ, үзлэг, аюулгүй ажиллагааг хариуцах Техникийн доголдол, гэмтлийг шуурхай илрүүлж засварлах Техникийн бичиг баримт, ашиглалтын журнал, засварын төлөвлөгөө хөтлөх Үйлдвэрийн инженер техникийн сайжруулалт, шинэчлэлд санал өгөх, хэрэгжүүлэх Үйлдвэрийн ажилчдад техник аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх
Барилгын зураг төсөл, техникийн нөхцөл, гүйцэтгэлийн баримт бичигт тулгуурлан зардлын төсөв боловсруулах Барилгын ажлын тоо хэмжээ, материал, тоног төхөөрөмжийн норм, үнэ судлах Тендерийн баримт бичиг бэлтгэх, өртгийн тооцоо гаргах Төсвийн гүйцэтгэл хянах, тайлагнах Гүйцэтгэгч байгууллага, ханган нийлүүлэгчдийн үнийн санал харьцуулах Шинэ төсөл эхлүүлэхтэй холбоотой урьдчилсан санхүүгийн төлөвлөлт гаргах Байгууллагын дотоод журам, бодлогын дагуу ажиллах
Компанийн хурлын тэмдэглэл хөтлөх, удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь гүйцэтгэх Зургийн албаны өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах, ажилчдын цагийн бүртгэл хөтлөх Баримт бичгийн эмх цэгцтэй бүрдүүлэлт, өдөр тутмын бүртгэлийг хариуцах Зураг төсөл, техник, гүйцэтгэлийн холбогдох баримт бичгийг хөтлөх, хадгалах Олон нийт болон дотоод үйл ажиллагаа, арга хэмжээ зохион байгуулах Сарын эцсийн тайлан, төлөвлөгөө боловсруулах, удирдлагад танилцуулах
Компанийн маркетинг, брэнд хөгжүүлэлтийн стратегийг боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих Хийн бүтээгдэхүүн, түүний хэрэглээ, ач холбогдлыг олон нийтэд таниулах кампанит ажил зохион байгуулах Зах зээлийн судалгаа, хэрэглэгчийн сегментчилэл, өрсөлдөгчийн шинжилгээ хийх Маркетингийн багийг удирдан чиглүүлэх, гүйцэтгэлийг сайжруулах Борлуулалтыг дэмжих маркетингийн шийдлүүд боловсруулж хэрэгжүүлэх Дижитал маркетингийн платформууд (вэбсайт, сошиал медиа, имэйл маркетинг) ашиглан брэндийн идэвхтэй оролцоог нэмэгдүүлэх Нийтийн хэвлэл мэдээлэл, гэрээт агентлагуудтай харилцаа холбоо тогтоох Тайлан, төсөв, кампанит ажлын үр дүнг үнэлж, сайжруулалтын санал боловсруулж танилцуулах
АХЦС-уудын сав тоног төхөөрөмж дээр ажиллана. Шугам хоолойн засварын ажлыг хариуцан хийж гүйцэтгэнэ. Түгээгүүрийн засвар үйлчилгээг хариуцан ажиллана. Станцын норм норматив бичиг баримт бүрдүүлэлтийг хангаж ажиллана. АБТодорхойлолтод заагдсан бусад үндсэн ажил үүргийг гүйцэтгэнэ.
Компанийн хүний нөөцийн бодлого, төлөвлөлтийн дагуу ажиллах Шинэчлэгдсэн хуулийн дагуу хөдөлмөрийн эрх зүйн харилцааг мэргэжлийн түвшинд хэрэгжүүлэх, шаардлагатай дүрэм журмыг сайжруулан ажиллах Өөрийн хариуцсан алба нэгжийн хүрээнд хүний нөөцийн функцын дагуу ажиллах Шинэ санал санаачилга дэвшүүлж ажиллах
Компанийн бизнес үйл ажиллагаатай холбоотой өгөгдлийг цуглуулах, боловсруулж тайлагнах BI tool (Power BI, Tableau гэх мэт)-ууд ашиглан тайлан, самбар (dashboard) боловсруулах Үндсэн үзүүлэлтүүд (KPI)-ийн гүйцэтгэлд дүн шинжилгээ хийх, шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх Мэдээллийн чанар, бодит байдлыг хянах, өгөгдөлтэй холбоотой эрсдэл, зөрчлийг илрүүлж сайжруулах Албад, хэлтсүүдтэй нягт хамтран ажиллаж өгөгдөлд суурилсан шийдлийн санал боловсруулах Судалгаа шинжилгээний тайлан, урьдчилсан төсөөлөл (forecast), загварчлал (modeling) хийх
Ажилтнуудын цалинг бодох, илгээх, хуульд заасан шимтгэл, суутгалуудыг тооцоолох, холбогдох байгууллагад тайлагнах Цагийн бүртгэл, илүү цаг, урамшуулал, шагнал, суутгал зэрэгтэй холбоотой цалингийн мэдээллийг нэгтгэх, баталгаажуулах Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, хувь хүний орлогын албан татварын тайлан гаргах, холбогдох байгууллагад хүргүүлэх Цалингийн систем, дотоод журмыг мөрдөж, ажлын байрны нууцыг чандлан хадгалах Хүний нөөц, санхүүгийн хэлтэстэй уялдаа холбоотой ажиллах Цалингийн тайлан, дүн шинжилгээ гаргаж, удирдлагад мэдээлэх Хууль, тогтоомж, байгууллагын дотоод бодлого журамд нийцүүлэн ажиллах Бусад санхүүгийн болон удирдлагаас өгсөн холбогдох үүргийг хэрэгжүүлэх
Компанийн санхүүгийн бүртгэл, тайлангийн үнэн зөв байдал, хууль, дүрэм журмын хэрэгжилтэд хяналт тавих Санхүүгийн үйл ажиллагаанд аудитын үнэлгээ, эрсдэлийн шинжилгээ хийх ERP, мэдээллийн системийн бүртгэл, санхүүгийн дотоод хяналтад аудитын шалгалт хийх Санхүү, татвар, НББОУС, аудитын стандартад нийцсэн байдлыг хянах Дотоод хяналтын тогтолцооны үр нөлөөг үнэлж, сайжруулах санал боловсруулах Тухайн байгууллагын мэдээллийн систем, өгөгдөлд үндэслэсэн дүн шинжилгээ хийх, тайлагнах Аудитын үйл ажиллагаатай холбоотой тайлан, зөвлөмж боловсруулах, удирдлагад танилцуулах Мэдээллийн аюулгүй байдал, өгөгдлийн хамгаалалттай холбоотой эрсдэлийг үнэлэх
Үндсэн хөрөнгөийн бүртгэл, шинэчлэлтийн үйл ажиллагааг хариуцах Үндсэн хөрөнгийн үнэлгээ, атооцоолох Үндсэн хөрөнгийн хөдөлгөөнт байдал, ашиглалтын тайланг бэлтгэх Санхүүгийн тайланг боловсруулахад шаардлагатай өгөгдлийг цуглуулах Үндсэн хөрөнгийн худалдан авалт, худалдах үйл ажиллагааг дэмжих Хөрөнгө оруулалтын төсөл, тооцооллыг гаргах Үндсэн хөрөнгийн мэдээллийн системд тогтмол шинэчлэлт оруулах Танилцуулга, тайлан, дүгнэлт гаргах ажлыг гүйцэтгэх
Харилцагч болон сүлжээ дэлгүүрүүдтэй тооцоо нийлэх Сар бүрийн ажилчдын цалингийн тооцоо гаргах Бизнесийн орчинд бүтээгдэхүүний зах зээлийн судалгаа хийх Үйлдвэр болон агуулахын хөрөнгө, бараа материалд тогтмол хяналт тавих Бүтээгдэхүүний үнэ тогтоох бодлогыг боловсруулахад санал, дүгнэлт өгч удирдлагыг санхүүгийн мэдээллээр хангах
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж ISO 45001:2018 стандартын дагуу байгууллагын ажилтны аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах Осол эндэгдлээс урьдчилан сэргийлэх, тэргүүлэх ач холбогдол бүхий хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоог бий болгон хөгжүүлэх Хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой дүрэм, журам, зөвлөмж гаргах, ажилтнуудад ХАБЭА-ын чиглэлээр зааварчилгаа өгөх, сургалт зохион байгуулах Хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм, журмын хэрэгжилтэд хяналт тавих, түүний биелэлтийг хангуулах
Үйлдвэрийн эрчим хүчний хэсгийн харьяат нийт цахилгаан, автоматжуулалт, нарийн хэмжүүр, электроникийн тоног төхөөрөмж, тусгай багаж хэрэгслийн хэвийн, найдвартай үйл ажиллагаа, хэмнэлттэй, үр ашигтай байдлыг хангах; 110кВ-н дэд станц, цахилгаан тоног төхөөрөмжийн үзлэг үйлчилгээ, засвар тохируулгын ажил гүйцэтгэх хэвийн жигд ажиллагааг хангах; Автоматжуулалтын системийн программ хангамжийн ашиглалт, хөгжүүлэлт, сүлжээний аюулгүй байдлыг хангах; Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлж ажиллана.