Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Хөгжлийн Шийдэл Хөдөлмөр Зуучлалын Төв

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Байгууллагын соёлоо өөрчлөхийг хүсвэл яриагаа өөрчил

Байгууллагын соёлоо сайжруулах явцад захирал болон удирдлагын зүгээс гаргадаг хамгийн том алдаа юу вэ?

Тэд хөгжилтэй, сонирхолтой орчинг л онцлох болсон. Үдэшлэг зохиож, өрөөний хөргөгчөө дүүргээд л, зөвхөн ширээний ард суух албагүй гэх мэт. Энэ мэт хөгжилтэй орчинг бүрдүүлэх туйлын амархан. Гэхдээ энэ нь байгууллагын соёл бол биш ээ. Яг л бялууны гаднах чимэглэлийн зориулалттай кремтэй л ижил зүйл.

Тэгвэл яг хаанаас эхлэх хэрэгтэй вэ?

Хүмүүстэй л ярилцах хэрэгтэй. Гэхдээ энэ хүрээ удирдах алба тушаалтан, хүний нөөцийн ажилтнаар хязгаарлагдахгүй. Соёлыг бүрдүүлэх явцад сургалт, хөгжүүлэлтийн дараа жагсах гол хүчин зүйл бол менежментийн дунд хэсгийн албан хаагчид. Манай байгууллага гэхэд шинээр ажилд орсон хүмүүстэй улиралд хоёр удаа уулзаж, соёлын талаар ярилцдаг. Энэхүү менежментийн уулзалтын нийт хугацааны 25 хувьд нь байгууллагын соёлын талаарх яриа өрнүүлдэг.

Байгууллагын соёлын талаар ярихдаа юу ярих вэ?

Ажиллахад таатай газар байна уу? гэж асуух оновчтой биш. Харин "Яг ямар хүмүүсийг хөгжүүлэх хэрэгтэй байна? Танай багийн байдал ямархуу байна?" гэх зэргийг асуух хэрэгтэй. Маркетингийн албаны соёл бол санхүүгийн эсвэл мэдээллийн технологийн албанаас өөр байдаг. Хэлтэс бүр дэх соёлын байдал ялгаатай болохыг санах хэрэгтэй.

Ямар нэг төлөвлөгөө хэрэгжүүлэх хэрэгтэй гэдгийг ойлголоо гэж үзье. Тэгвэл хэдий хугацааны дараа үр дүн нь илрэх бол?

Хэрэв ил тод байдал, багийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, чадваржуулах, хөгжүүлэх төлөвлөгөө хэрэгжүүлсэн бол ойролцоогоор зургаан сарын дотор соёлын өөрчлөлтийг харж эхэлнэ. Харин 12-24 сарын дараагаас гаднаас биш байгууллага дотроос шинэ албанд томилдог болж, тухайн байгууллагад ажиллаж буйгаар бахархаж, ажлаа орхих албан хаагчдын тоон үзүүлэлт буурдаг. Ер нь бол хал үзсэн компаниуд зөвхөн ажлын таатай орчинд анхаардаггүй. Учир нь хэсэн зуур таатай үр дүнг авчрах нь үнэн боловч энэ нөлөө үүрд үргэлжилдэггүй.  

1,0512017 оны 7 сарын 25
Байгууллагын соёлоо өөрчлөхийг хүсвэл яриагаа өөрчил

Байгууллагын соёлоо сайжруулах явцад захирал болон удирдлагын зүгээс гаргадаг хамгийн том алдаа юу вэ? Тэд хөгжилтэй, сонирхолтой орчинг л онцлох болсон. Үдэшлэг зохиож, өрөөний хөргөгчөө дүүргээд л, зөвхөн ширээний ард суух албагүй гэх мэт. Энэ мэт хөгжилтэй орчинг бүрдүүлэх туйлын амархан. Гэхдээ энэ нь байгууллагын соёл бол биш ээ. Яг л бялууны гаднах чимэглэлийн зориулалттай кремтэй л ижил зүйл. Тэгвэл яг хаанаас эхлэх хэрэгтэй вэ? Хүмүүстэй л ярилцах хэрэгтэй. Гэхдээ энэ хүрээ удирдах алба тушаалтан, хүний нөөцийн ажилтнаар хязгаарлагдахгүй. Соёлыг бүрдүүлэх явцад сургалт, хөгжүүлэлтийн дараа жагсах гол хүчин зүйл бол менежментийн дунд хэсгийн албан хаагчид. Манай байгууллага гэхэд шинээр ажилд орсон хүмүүстэй улиралд хоёр удаа уулзаж, соёлын талаар ярилцдаг. Энэхүү менежментийн уулзалтын нийт хугацааны 25 хувьд нь байгууллагын соёлын талаарх яриа өрнүүлдэг. Байгууллагын соёлын талаар ярихдаа юу ярих вэ? Ажиллахад таатай газар байна уу? гэж асуух оновчтой биш. Харин "Яг ямар хүмүүсийг хөгжүүлэх хэрэгтэй байна? Танай багийн байдал ямархуу байна?" гэх зэргийг асуух хэрэгтэй. Маркетингийн албаны соёл бол санхүүгийн эсвэл мэдээллийн технологийн албанаас өөр байдаг. Хэлтэс бүр дэх соёлын байдал ялгаатай болохыг санах хэрэгтэй. Ямар нэг төлөвлөгөө хэрэгжүүлэх хэрэгтэй гэдгийг ойлголоо гэж үзье. Тэгвэл хэдий хугацааны дараа үр дүн нь илрэх бол? Хэрэв ил тод байдал, багийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, чадваржуулах, хөгжүүлэх төлөвлөгөө хэрэгжүүлсэн бол ойролцоогоор зургаан сарын дотор соёлын өөрчлөлтийг харж эхэлнэ. Харин 12-24 сарын дараагаас гаднаас биш байгууллага дотроос шинэ албанд томилдог болж, тухайн байгууллагад ажиллаж буйгаар бахархаж, ажлаа орхих албан хаагчдын тоон үзүүлэлт буурдаг. Ер нь бол хал үзсэн компаниуд зөвхөн ажлын таатай орчинд анхаардаггүй. Учир нь хэсэн зуур таатай үр дүнг авчрах нь үнэн боловч энэ нөлөө үүрд үргэлжилдэггүй.  

1,0512017 оны 7 сарын 25

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.