Манай компани нь 2009 онд Монгол улсын Аудитын тухай хуулийн хүрээнд аудит буюу хөндлөнгийн хяналтын үйл ажиллагаа, баталгаажуулалт, нягтлан бодох бүртгэлийн зөвлөлгөө болон бусад холбогдох үйлчилгээг үзүүлэхээр үүсгэн байгуулагдсан.
Бид үйл ажиллагаагаа Монгол улсын Нягтлан болох бүртгэлийн тухай хууль болон Аудитын тухай хуулийн дагуу Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт, Аудитын олон улсын стандарт, түүнчлэн өөрийн компаний бодлого, дотоод журам, горим, стандарт, аргачлалын зарчмаар мэргэжлийн ёс зүйг баримтлан, хөндлөнгөөс бие даасан бөгөөд хараат бус байдалд явуулдаг.
Бидний эрхэм зорилго бол бизнесийн үйл ажиллагаанд оролцогч дотоод, гадаадын байгууллага, иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангахад мэргэжлийн туслалцаа, үйлчилгээгээр хангах, үүний тулд мэргэжлийн ёс зүйг чандлан сахиж чанарын өндөр түвшинд үйлчилгээгээ үзүүлснээр салбартаа тэргүүлэгч болоход оршино. Эрхэм зорилгодоо хүрэхийн тулд бид аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг хянаж, зөвлөж, бизнесээ өргөжүүлэхэд нь туслалцаа үзүүлж, үнэн зөв мэдээллээр хангахыг зорьдог.
Эхнээс нь бүртгэж, эрсдэлгүй ажиллахад тань БИД ТУСЛАНА.
1. Банк, Санхүү, Даатгал
- Хараат бус аудиторын дүгнэлт - Хянан баталгаажсан санхүүгийн тайлангууд - Санхүүгийн тайлангуудын тодруулга, нэмэлт - Холбогдох зөвлөмж, зөвлөлгөө
2009
12