Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Эко дэвшилт

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Бид ашгийн төлөө бус, төрийн бус байгууллага бөгөөд Монгол орны үзэсгэлэнт онгон дагшин байгаль, соёлыг өвөрмөц өвийг хамгаалах, дэмжих төслүүдийг хэрэгжүүлэх үндсэн зорилготой.

Бидний эрхэм зорилго бол байгаль орчноо хамгаалж хог хаягдлын менежментийг тогтвортой, хүртээмжтэй хөгжүүлэхэд чиглэсэн боловсрол, мэдлэг олгох, инновацийн санаачлагыг санхүүжүүлэх, өвөрмөц нүүдэлчин амьдралын хэв маягийг сурталчлах юм.

Энэхүү зорилгын хүрээнд манай ТББ нь 1999 оноос хойш жил бүр Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт “Хоёр нарны хооронд” олон улсын хандивын марафон тэмцээн зохион байгуулсан. 2020 он хүртэл “Хоёр нарны хооронд” хандивын марафон нь дангаараа Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газрын хог хаягдлын менежментийг зохион байгуулах хөрөнгийн эх үүсвэр нь болж ирсэн.

Бидний ажил олон улсын донор байгууллагуудад танигдсаар Азийн Хөгжлийн Банкнаас бидний хичээл зүтгэлийг үнэлэн 2017-2019 онд 3 жилийн хугацаатай бидний ажлын загвараар Хөвсгөл нуурын эргийг бүхэлд нь хамрах төслийн санхүүжилтийг олгож, амжилттай хэрэгжүүлсэн билээ.

2020 оны 9 сард ХБНГУ-ын Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Яам болон Дэлхийн Байгаль Орчны Сангаас манай байгууллагын үйл ажиллагааг дэмжиж, хог хаягдлыг дахин боловсруулах, багасгах зорилгоор тодорхой хэмжээний санхүүжилтийг олгоод байна. Энэхүү төслийн хүрээнд олон нийтийн хэрэгслээр дамжуулан улс даяар, иргэдэд хог хаягдлын талаар 3 жилийн хугацаанд томоохон мэдлэг, мэдээлэл түгээх аяныг өрнүүлэх болно.

  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Төрийн бус байгууллага

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2018

  • Ажилтны тоо

    10

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Rm 303, MM Property, Zaisan Khan-Uul district | Ulaanbaatar, Mongolia 17023

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.