Манай байгууллага нь 2011 оноос хойш амжилттайгаар Их Британийн Их дээд сургуулиудад Монгол оюутнуудыг суралцуулж байгаа бөгөөд одоогоор 80 гаруй сургуультай хамтран ажиллаж буйгаас дэлхийн шилдэг Их сургуулиудын жагсаалтанд багтсан нэр хүнд бүхий сургуулиуд дийлэнх хувийг нь эзэлдэг.
Манай байгууллагын онцлог давуу тал нь оюутнуудаас зуучлалын хөлс авдаггүй бөгөөд зөвхөн багахан хэмжээний үйлчилгээний хөлс авч мэргэжлийн өндөр түвшинд визний зөвлөгөө, сургуулийн материал бүрдүүлэлт, сургуулийн урилга авах зэрэг үйлчилгээ үзүүлж танд үнэт цаг болон мөнгөө хэмнэн зөв сонголт хийхэд туслах болно. Англи улсад та бүхэн өөрийн сонгосон мэргэжлээр сонгон суралцаж бакалавр, магистрын зэргийг эзэмшихээс гадна өндөр хөгжилтэй орны амьдралын хэв маяг, соёл, зан заншилтай танилцах боломжтой юм.
Бид Монгол оюутан залуустаа дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Их Британийн боловсролыг санал болгосноор ирээдүйдээ маш том оюуны хөрөнгө оруулалт хийх боломжийг олгож байгаа гэдэгтээ итгэлтэй байдаг. Манай байгууллагын хамтран ажилладаг сургуулиуд нь бүгд Английн Хилийн Алба (UK Border Agency)-аас Магадлан итгэмжлэгдсэн (Highly Trusted Sponsor) тул оюутан маань сургуулийнхаа шалгуурыг хангасан л бол виз гарах боломж өндөр байдаг.
Энэ хугацаанд биднийг сонгож, хамтран ажилласан оюутан залуус, эцэг, эхчүүд та бүхэндээ талархаж явдагаа илэрхийлье.
1. Боловсрол, Шинжлэх ухаан
2011
5