Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Монгол дахь Америкийн Их Сургуулийн Англи хэлний институт

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Монгол дахь Америкийн их сургуулийн Англи хэлний институт нь өөрийн багш, сургалтын хөтөлбөр, үйлчилгээндээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартыг нэвтрүүлэх замаар Улаанбаатар хот дахь англи хэлний сургалтын тэргүүлэх байгууллага болох зорилготой ажиллаж байна.

Монгол дахь Америкийн Их Сургуулийн багш нар АНУ-д Англи хэлний заах аргын Олон Улсын (TESOL) магистрын зэрэгтэй, туршлагатай мэргэжилтнүүд юм.

Англи хэлний институтийн хичээлийн агуулга, бүтэц

Сонсох, ярих, унших, бичих дадлага хийх боломж олгох

Дан дүрэм судлах бус сонирхолтой, өгөөжтэй сэдэв судлах

Өдөр тутмын англи хэлний хэрэглээг танхимын орчинд турших

Хичээлийн үндсэн гарын авлага материалаас гадна бусад эх сурвалжийг судлах

Суралцах ойрын болон хэтийн зорилгоо тодорхойлоход тань дэмжлэг үзүүлэх

Бие даан суралцах чадвараа дээшлүүлэхэд тань туслах

Англи хэлээр оновчтой, чөлөөтэй ярихад тань туслах

Шавь төвтэй үйл ажиллагааг голлох

Оюутан бүрийн онцлог, хэрэгцээнд тулгуурлан хичээл, сургалтын үйл ажиллагаа явуулах

Шавь төвтэй сургалт

Гадаад хэлийг амжилттай сурах түлхүүр бол байнгын давтлага, дасгал байдаг. Мэдлэг хамгаас чухал байдаг ч англи хэлийг өөрийн болгон эзэмшихэд давтлага зйлшгүй шаардлагатай. Иймээс оюутнууд багш нартай төдийгүй хамтран суралцаж буй оюутнуудтай дадлага хйих өргөн боломжоор хангагддаг. Сургалтын явцад дүрмийн болон бичгийн англи хэлний хичээлийг оюутнууд ярианы дадлагын хичээлтэй хослуулан судалдаг. Асуудлыг шийдэх, нэгдсэн дүгнэлт гаргахдаа оюутнууд ямагт багаар ажиллах дасгал хийдэг.

Англи хэлний мэдлэгийн түвшин тогтоох

Хичээл эхлэхээс өмнө бүртгүүлсэн оюутан бүрээс шалгалт авч Англи хэлний институтийн үндсэн 7 түвшний аль тохирсонд хуваарилна. Түвшин бүрийн сургалт 10 долоо хоног үргэлжилнэ.

Сургалт үргэлжлэх хугацаа, хуваарь

Хичээл нь нийт 10 долоо хоног үргэлжлэх ба нэг долоо хоногт 5-10 цаг хичээллэнэ. Хичээл өглөө, орой ажлын бус цагаар болон амралтын өдрүүдэд явагдана.

Нэмэлт мэдээлэл

Англи хэлний институтийн талаар нэмэлт мэдээлэл шаардлагатай бол eli@aum.edu.mn хаягаар болон 313184 гэсэн утсаар холбоо барина уу.

  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Үйл ажиллагааны чиглэл

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2012

  • Ажилтны тоо

    Мэдээлэл оруулаагүй байна.

Холбоо барих

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.