Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

"Гарц" сургалтын төв

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Бидний тухай

Монголын Хөгжлийн Гарц ТББ нь улс орны тогтвортой хөгжлийг дэмжих, ядуурлыг бууруулахад мэдээллийн технологийг өргөнөөр ашиглах, хамтын түншлэлийг бэхжүүлэх зорилгоор 2002 онд байгуулагдсан ашгийн бус, бие даасан төрийн бус байгууллага юм.

МХГ нь 2005 оноос Гарц сургалтын төвийг нээн ажиллуулж, олон нийтэд зориулсан компьютерийн хэрэглээ, интернэтийн хэрэглээ, вэб дизайн, хэвлэлийн эх бэлтгэлийн сургалтуудыг тогтмол зохион байгуулж ирлээ. Гарц сургалтын төв 2007 оноос эхлэн нээлттэй эх үүсвэр бүхий Жуумла Агуулга Удирдах Системийг ашиглан динамик вэбсайт хийх сургалтыг зохион байгуулж байгаа нь олон нийтийн талархлыг хүлээж байна.

МХГ нь Интернэтийг мэдлэг, мэдээлэл түгээх, олон талт оролцоог хангах интерактив хэрэгсэл болгон ашиглах явдлыг байнга хөхиүлэн дэмжиж, энэ чиглэлээр манлайлан ажиллахыг зорьж ирсэн ба хэд хэдэн төсөл, олон арван захиалгат ажил үүргийг амжилттай гүйцэтгэж ирсэн болно.

Сургалтын төвийн бүтээгдэхүүн үйлчилгээ

Бид олон нийт, сонирхогч байгууллага, хувь хүмүүс болон түншүүддээ зориулан Мэдээлэл холбооны технологийн орчин үеийн дэвшилтэт, нээлттэй технологийг ашиглахад шаардагдах мэдлэг, чадварыг олгох зорилгоор төрөл бүрийн компьютерийн хэрэглээний болон мэргэжлийн програм хангамжын сургалтуудыг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулж байна.

Сургалтын онцлог, давуу тал:

  • Суралцагч бүр нэг компьютер ашиглана.
  • Нэг бүлэг 3-4 хүний бүрэлдэхүүнтэй хичээлэх тул багш суралцагч бүрт зөвлөж ажиллах боломжтой.
  • Сургалтын материал гарын авлагуудыг файлаар өгнө.

Тус төвд одоо явагдаж буй танхимын сертификаттай сургалтууд:

Мөн албан байгууллага болон хувь хүний хүсэлтээр байгууллагын ЗАХИАЛГАТ СУРГАЛТ-уудыг хот, орон нутагт зохион байгуулж байна.

  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Үйл ажиллагааны чиглэл

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2002

  • Ажилтны тоо

    Мэдээлэл оруулаагүй байна.

Холбоо барих

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.