Бидний тухай
“Гэр даатгал” ХХК нь Монголын даатгалын зах зээл дээр 9 дэхь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд анх 2003 онд “Монгол траст холдинг даатгал” ХХК нэртэйгээр байгуулагдан тээврийн хэрэгсэл болон хөрөнгийн даатгалых хэлбэрүүдээр даатгал хийн идэвхтэй ажиллаж, нөөцийн сангийн хэмжээгээ богино хугацаанд нэмэгдүүлсэн . Манай компани Санхүүгийн Зохицуулах Хорооны 2007.01.19-ний өдрийн 4 дүгээр тогтоолоор олгогдсон 11 хэлбэрийн ердийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх #2/07 тоот тусгай зөвшөөрөлтэй бөгөөдМонголын даатгагчдын холбоо, Албан журмын даатгагчдын холбооны гишүүн байгууллага юм.
Манай компани аж ахуйн нэгж байгууллагын хөрөнгө, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, иргэдийн гэнэтийн осол, ачаа тээвэр, зорчин явагчийн гэнэтийн осол, гадаадад зорчигчдын эрүүл мэнд,гэнэтийн осол гэх мэт даатгалын хэлбэрүүдээр үйл ажиллагаагаа явуулж, даатгалын эдгээр төрлүүдээр “Монгол-Оросын уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Төвийн бүсийн дулаан дамжуулах сүлжээ” ТӨХК, МУИСургууль, “Ус сувгийн удирдах газар”, ШУТИСургууль, “Монголын үндэсний олимпийн хороо”, “ Суруга Монгол” ХХК, “Технофонд” ББСБ, “Юу Жи Си “ ХХК, “Жи Ти Эс Адвокатс” ХХК, “Оюуны өмчийн газар”, Чингэлтэй,Сонгино-Хайрхан, Хан-Уул, Сүхбаатар дүүргүүд болон дүүргийн төсвийн байгууллагууд зэрэг даатгуулагчидтай хамтран ажиллаж байна
1992