Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Монгол -германы хамтарсан ашигт малтмал, технологийн сургууль

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС) нь Монгол, Герман хоёр орны Засгийн газрын санаачилгаар 2013 онд үүсгэн байгуулагдсан.

Манай сургууль ХБНГУ-ын болон бусад гадаад, дотоодын их дээд боловсролын байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, олон улсын стандартад нийцсэн, шилдэг сургуулиуд, туршлагад суурилсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Бидний сургалтын хөтөлбөр нь онол дадлага хослуулсан, хэрэглээнд суурилснаас гадна хувь хүнийг хөгжүүлэхэд чиглэдэгээрээ онцлог юм. Бид энэхүү онцлогтоо тулгуурлан Монгол Улсын дээд боловсролын шинэчлэлийн загвар сургууль болохоор ажиллаж байна.

Бид Монгол Улсдаа төдийгүй Азийн бүс нутагт инженер технологийн тэргүүлэх их сургууль болох цаашлаад сургалт, судалгаа, инновацийн өндөр стандартаараа хүлээн зөвшөөрөгдөх зорилготой ажиллаж байна.

  • Алсын хараа

    МГТИС нь Монгол Улсын болон Азийн бүсийн технологийн тэргүүлэгч сургууль болохыг зорьж ажиллах бөгөөд боловсрол, шинжлэх ухаан, инновацийн дээд түвшний стандарт тогтооно.

  • Эрхэм зорилго

    МГТИС нь өндөр зэрэглэлийн, нийгмийн хариуцлагатай олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэж, нийгмийн сайн сайхны төлөө судалгаа, инновацийг хөгжүүлснээр Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулна. Ингэхдээ германы дээд боловсрол, шинжлэх ухааны тэргүүн туршлагыг удирдлага болгож, монголын соёл, өвд баттай суурилсан байна. Сургалт, судалгаа нь бодит хэрэглээнд чиглэсэн, аж үйлдвэрийн түншлэлд түшиглэсэн байх бөгөөд бүтээлч, шүүмжлэлтэй, нээлттэй сэтгэлгээ, манлайллыг хөхиүлэн дэмжинэ.

  • Уриа

    Герман мэдлэг - Монгол ухаан

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Боловсрол, Шинжлэх ухаан

  • Үнэт зүйлс

    Бид-Эдийн засгийн тогтвортой хөгжлийн төлөө Олон Улсын сайн туршлага, тэргүүлэх стандартыг Монгол Улсад хэрэгжүүлэн Дэлхийн түвшний инженерийг Монголд бэлтгэнэ.

    Бид-үйл ажиллагааныхаа бүх шатанд хүний хөгжил, хөдөлмөрийг дээдлэн ажиллаж, ёс зүйг эрхэмлэн, чанарын стандартыг хангаж ажиллана.

  • Байгуулагдсан он

    2013

  • Ажилтны тоо

    80

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 8-р хороо, МГТИС-ийн хотхон

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.