Эрхэм зорилго:
Өөрсдийн нэрийн бүтээгдэхүүнийг бий болгон, нийтэд түгээн хөгжүүлж, үйл ажиллагаандаа ямагт шилдэг технологийг эрхэмлэн, нийгмийн хариуцлагаа гүнээ ухамсарлан хэрэглэгч, ажилтан бүрийн эрхэм сонголт байх
Бидний уриа:
Шинэ санаа, шаргуу хөдөлмөр, шилдэг шийдэл
Бидний тухай:
Манай компани нь 2007 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Манай хамт олон Мэдээлэл Технологи, Програм Хангамж болон Үйлдвэрийн автоматжуулалт, электроникийн чиглэлээр гадаад дотоодын мэргэжлийн их дээд сургууль төгссөн. Мөн электроникийн тэргүүлэх чиглэлээр судалгаа шинжилгээ хийж байсан доктор, профессороор удирдуулсан тухайн мэргэжлээрээ 2-10 жил ажиллаж байсан туршлагатай залуусаар багаа бүрдүүлсэн.
Үйл ажиллагааны үндсэн чиглэл:
1. Програм хангамжийн үйлдвэрлэл:
- Интернэтэд суурилсан хэрэглээний програм хангамж
- Байгууллагын үйл ажиллагааг автоматжуулах програм хангамж
- Суурилагдсан системийн програм хангамж
- Mobile технологид суурилсан програм хангамж
- 3D, 2D график дизайн
2. Электрон автомат системийн үйлдвэрлэл
- Байгууллагын үйл ажиллагааны автоматжуулалтын систем
- Үйлдвэрлэлийн процессийн автоматжуулалтын систем
- Хэрэглэгчийн даалгаварт тохируулсан тусгай зориулалтын систем
- Реклам сурталчилгааны зориулалт бүхий электрон дэлгэцийн үйлдвэрлэл
3. Тоног төхөөрөмжийн худалдаа, засвар үйлчилгээ
4. Байгууллагын мэдээлэл технологийн аюулгүй байдал, найдвартай ажиллагааны гэрээт инженер
5. Мэдээллийн технологийн салбар дахь дэвшилтэт технологийн судалгаа
Алсын хараа
Эрхэм зорилго
Уриа
Үйл ажиллагааны чиглэл
Үнэт зүйлс
Байгуулагдсан он
2007
Ажилтны тоо