“ХӨГЖИЛ ДЭВШЛИЙН ХӨТӨЧ” төв нь 2005 оны сүүлчээр байгуулагдсан бөгөөд иргэд байгууллагын хөгжлийг дэмжихэд мэргэжлийн зөвлөгөө өгөх, туслах зорилготой төрийн бус байгууллага юм. Тус төвийг үүсгэн байгуулагчид нь байгууллагын менежментээр мэргэшсэн, үндэсний болоод олон улсын төслүүд дээр ажилладаг, АНУ, Их Британи, Австрали, Герман, Ирланд, Өмнөд Солонгос зэрэг өндөр хөгжилтэй орнуудад бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн, өндөр ур чадвартай, тухайн салбартаа тэргүүлэх эрдэмтэн, судлаачид, туршлагатай менежерүүд юм. Төвийн зорилго нь бизнес болон хүний нөөцийн менежментийн төрөл бүрийн сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлж байгууллагын болон хувь хүний хөгжилд түлхэц үзүүлэх, хүний хөгжлийн олон хувилбаруудыг санал болгох, хэрэгжүүлэх замаар Монгол орны хөгжил дэвшилд тодорхой хувь нэмэр оруулах явдал юм.
Алсын хараа
Эрхэм зорилго
Уриа
Үйл ажиллагааны чиглэл
Үнэт зүйлс
Байгуулагдсан он
2005
Ажилтны тоо