“Гэгээн
байршил” ХХК
“Гэгээн
Байршил” ХХК нь 2012 оноос үл хөдлөх хөрөнгийн худалдааны төвийг нээн
ажиллуулаад байна. Манай компнани нь ҮХХ-ийн маркетинг, борлуулалтыг хийхээс
гадна дагалдах үйлчилгээнд TV5 телевизийн “Үл хөдлөх хөрөнгө” нэвтрүүлэг, 1984
лавлах утас, 7 хоног дутмын үл хөдлөх хөрөнгийн “Light Location” сэтгүүл, www.location.mn цахим хуудас зэрэг багтаж
байгаа.
МУ-ын
хөгжлийн суурь болох шинэ бүтээн байгуулалт, барилгын салбарын нэвтрүүлгийг
манай телевиз 2006 оноос эхлэн үзэгчдэд
хүргэсээр байна. Өдөр бүр улс орон даяар цацагддаг хамгийн олон хандалттай манай нэвтрүүлэг 17.30,
00.30, 09.30, 13.30 цагт үзэгчдэд хүрдэг.
“House Location” үл хөдлөх хөрөнгийн
мэдээ, мэдээллийн сэтгүүл нь 7 хоног тутамд та бүхний оюуны санд хөрөнгө
оруулалт хийх болно. Монгол Улсын хөгжлийн гол тулгуур болсон барилга, үл
хөдлөх хөрөнгийн мэдээ, мэдээлэл, сонирхолтой фото нийтлэл, ярилцлага, олон
улсын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон архитектор, интерьерын шилмэл загвар,
тендер, бүтээн байгуулалтын төслийн мэдээлэл болон зар сурталчилгаа байна.
1984 лавлах утас нь үл хөдлөх
хөрөнгийн худалдаа, үйлчилгээ, түрээс, үнэ ханш, байршлийн талаархи
мэдээлэлтэй.
www.location.mn цахим хуудаснаас тухайн цаг
үеийн байрны үнэ ханш, үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хэлцэл,
холбоотой хууль тогтоомж, зөвлөгөө мэдээлэллийг цогц байдлаар авах
боломжтой.
Манай
баг бүрэлдэхүүн хэрэглэгчдийн идэвхтэй хандлага бүхий суваг дээр суурилан,
мэдээллийн сан - олон талт судалгаанд үндэслэж, цогц арга хэлбэрээр таны үл
хөдлөх эд хөрөнгийг зуучлан борлуулах эрх, үүрэг хүлээж байгаа юм. Үл хөдлөх эд
хөрөнгийн зөвлөх мэргэжилтэн - реалторууд, зах зээлийн үнэлгээний экспертүүд,
салбартаа мэргэшсэн хуульч, сэтгүүлчид танд зөвлөгөө мэдээлэл өгч, МУ-ын хууль
эрхзүйн дагуу үйл ажиллагаа явуулж байна.
2012