Хүний нөөцийн сургалт хөгжлийн хүрээлэн нь "Хүний нөөцийн менежер", "Оффис менежер", "Зочид буудлын менежер", "Борлуулалтын менежер" зэрэг мэргэшүүлэх сургалтууд явуулахаас гадна "Бизнес төсөл, төлөвлөгөө боловсруулах" сургалт явуулдаг. Мөн байгууллагын захиалгаар тухайн байгууллагын ажилчдад зориулсан багц сургалтуудыг явуулдаг. Хүний нөөцийн сургалт хөгжлийн хүрээлэн нь дэргэдээ "JOB CENTER" хөдөлмөр зуучлалын төвтэй бөгөөд үүгээрээ дамжуулан ажил горилогчдийг ажлын байранд зуучилдаг юм.