“Их Харанга” ХХК нь 1996 оноос эхлэн гаднах реклам зар сурталчилгааны чиглэлээр өнөөг хүртэл идэвхитэй үйл ажиллагаа явуулж ирсэний дүнд олны танил салбартаа тэргүүлэгч болтлоо өсч хөгжлөө. Анх гаднах реклам зар сурталчилгааны бүх төрлийн биллбоард самбаруудыг түлхүү үйлдвэрлэж байсан бол 2006 оноос цахим дэлгэц, электроникийн салбарт шилжихийн зэрэгцээ манайх үйлдвэрлэлдээ сүүлийн үеийн дэвшилтэд техник хэрэгслүүдийг өргөн ашиглах болсноор бүх төрлийн өнгөт хэвлэлүүдийг чанарын өндөр түвшинд хйиж гүйцэтгэдэг болсон. Манай компани ажлын арвин туршлагатай техник хэрэгслээр бүрэн хангагдсан, богино хугацаанд реклам зар сурталчилгааны бүх хэвлэлтийг хийх, цахим дэлгэцүүдийг чанарын өндөр түвшинд захиалж хийлгэх чадвартай, үйлдвэрлэлдээ шинэ дэвшилтэд техник технологи, шинэлэг санаа байнга нэвтүүлэн ажилладаг. Тус компани нь дараах үндсэн чиглэлээр үйл ажиллагааг эрхлэн явуулдаг. Рекламны үйлдвэрлэл, үйлчилгээ А. Гаднах реклам - Биллбоард өнгөт гэрэлт самбарууд - Төрөл бүрийн тасалгааны болон гадна ханын, авто машины цахим ЛЭД дэлгэцүүд - Зам дээгүүр урсдаг ЛЭД дэлгэц бүхий сурталчилгааны байгууламж - Том оврын явуулын видео электрон шоу ЛЭД дэлгэц - ЛЭД дэлгэц бүхий шоу цамхаг, чөлөөт шоу тайз (мини экспо) - Зар сурталчилгааны аннонс самбарууд - Товгор болон якл үсгэн хаяг - Никель өнгөт хайлшин интерьер, экстерьер Б. Дотор реклам - Х баннер, тасалгааны ЛЭД дэлгэцүүд - Даавуун урсдаг, урсдаггүй самбарууд - Дотроос гэрэлтдэг эргэдэг lightbox - Фото, торгон даавуу, стикер, слайд хэвлэлтүүд Дохиоллын хэрэгслүүд, лазер болон өнгө өөрчилдөг гэрэлтүүлгүүд Барилга угсралт Манай компани үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний чиглэлээр эх орны болон Орос, Хятад, Япон, Солонгос, Итали улсын үйлдвэрлэл, худалдааны компаниудтай нягт хамтран ажилладаг. Үүний нэг илрэл нь Солонгос улсын Намил баттерей үйлдвэрээс автомашины кальцийн цэнэгтэй “Фарадай”, Япон улсын “Мацушита Электрик Индастриал” компаниас автомашины “Панасоник” аккумулятор, БНХАУ-ын “Top honest enterprise”, “Dianyi” компаниудаас рекламны төхөөрөмж, дотоод заслын никель хуудсууд болон Итали улсын ЕвроФьюлСэйвэр компаниас шатахуун хэмнэгч Супертек хэрэгсэл, БНХАУ-ын “Yaham Optoelelctronics” компаниас зар сурталчилгааны ЛЭД дэлгэц тус тус оруулан ирж иргэд, байгууллагын хэрэгцээнд нийлүүлдэг. “Их Харанга” ХХК нь 2006 оны 02 сард Итали улсын ЕвроФьюлСэйвэр компанийн гайхамшигт бүтээгдэхүүн болох шатахуун хэмнэгч “Супертек” хэрэгслийг Монголд борлуулах албан ёсны Онцгой эрхт Борлуулагч болсон юм. “Их Харанга” ХХК нь нийслэл хот байгуулагдсаны 360 жилийн ойгоор ГАДНАХ РЕКЛАМНЫ ШИЛДЭГ ГҮЙЦЭТГЭГЧ БАЙГУУЛЛАГА, 2002 онд УБ хотын захирагчийн баярын бичгээр, 2000 онд ХЭРЭГЛЭГЧДИЙН НАЙДВАРТАЙ ТҮНШ, мөн 2000 онд Монголын шилдэг рекламны номинацид тэргүүн байр, 2005 онд “Итгэл хүлээсэн хамт олон”, НЗДТГазраас “Хүдэт өргөмжлөл”, “Улаанбаатар түншлэл-2005” үзэсгэлэнгээс “Дизайны шилдэг шийдэлтэй бүтээгдэхүүн”, 2006 онд “Гэрэлтэй хот-Шилдэг фасад” үзэсгэлэнгийн II байр, 2007 онд үндэсний шилдэг 99 бүтээгдэхүүний “Шилдэг бүтээгдэхүүн” өргөмжлөл, “Улаанбаатар түншлэл-2008” үзэсгэлэнгээс “Шинэ технологи электрон төхөөрөмжийн шилдэг үйлдвэрлэгч” зэрэг шагналуудыг тус тус хүртсэн төдийгүй мөн 2008 онд компанийн ерөнхий захирал Я.Энхтайван МҮХАҮТ-ын хамгийн дээд шагнал болох “Хийморь” одонгоор шагнуулсан. “Их Харанга” ХХК нь Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын гишүүн байгууллага юм. Манай компани нь газар хөдлөлтийн чичэргээний 8 баллын бүсэд 7 хүртэл давхар төмөр бетон краказан барилга барих тусгай зөвшөөрөлтэй. Компанийн бүтэц, удирдлагын зохион байгуулалт Манай компани нь мэдлэгийн менежментийг хэрэгжүүлэн өрсөлдөх чадвараа ямагт дээшлүүлэн ажилладаг чадварлаг, оюунлаг удирдлагын цомхон бүтэц зохион байгуулалттай. А. Удирдлага, бүрэлдэхүүнд нь: ерөнхий захирал, барилга үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал, ерөнхий менежер ордог. Б. Санхүү бүртгэлийн алба В. Маркетинг борлуулалтын алба Г. Зохион бүтээх групп буюу инженерийн алба Д. Реклам үйлдвэрлэлтийн полигон Е. Барилга угсралтын механикжсан цуваа Ё. Худалдааны 4 цэг Ж. ЛЭД цахим дэлгэцүүд болон явуулын том оврын дэлгэц, чөлөөт шоу тайз ажиллуулах мэргэжлийн баг.
Алсын хараа
Эрхэм зорилго
Уриа
Үйл ажиллагааны чиглэл
Үнэт зүйлс
Байгуулагдсан он
1996
Ажилтны тоо