Манай компани нь 2011 оны 05 сарын 12-ны өдөр
байгуулагдан, Дорноговь аймгийн Хөвсгөл, Мандах сумдын нутагт нүүрс олборлолтын
үйл ажиллагаа явуулдаг ба Хөвсгөл сумаас 75 км, Сайншанд сумаас баруун урагш
190 км, Мандах сумаас 110 км, Улаанбаатар хотоос зүүн урагшаа 650 км, Ханги
мандал хилийн боомтоос 160 км зайд оршдог. Уурхайгаас Ханги мандал хилийн боомт
хүртэл сайжруулсан шороон замтай. Тус уурхайн үйлдвэрлэлийн нийт нөөц 14 сая
орчим тн бөгөөд олборлолтын хугацаа нь 10-12 жил юм. Бид байгаль болоод хүнд
ээлтэй үйлдвэрлэл эрхлэхийг зорьж, нөхөн сэргээлтийг эхний жилээс хийж эхэлсэн
бөгөөд энэ жил 1000 мод тарьж, орчноо тохижууллаа. Манай уурхай нь нийт 550
гаруй ажилтантай бөгөөд орон нутгаас
боловсон хүчнээ сонгон шалгаруулж авахыг эрмэлздэг ба нийт ажилчдын 40 хувийг
орон нутгийн иргэд эзэлдэг. Бидний үйл ажиллагааг дэмжиж Засгийн газраас “Оны шилдэг ажил олгогч” өргөмжлөл, Дорноговь аймгийн ЗДТГ-аас
“Aймгийн шилдэг ажил олгогч ААН” өргөмжлөлөөр тус тус шагнасан юм.
2011