Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

AЙ ЭН БИ системс

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
“Ай Эн Би” Системс ХХК нь анх 2005 оны 8 сард компьютерийн програм хангамж, мэдээллийн технологийн салбарт үйл ажиллагаа явуулах, мөн интернэт зар сурталчилгаа, гадаад харилцааны чиглэлээр байгуулагдсанаас хойш тогтвортой ажиллаж байгаад 2009 оны 7 сараас үйл ажиллагаагаа өргөтгөн технологи болон менежментээ шинэчилж Норвегийн МТ-ийн компанитай хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд удахгүй тус улсын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргахаар зорьж байна. Сүүлийн үед интернэтийн хөгжил, холболтын хурд эрчимтэй өргөжиж байгаатай холбогдуулан манай компани интернэтэд суурилсан програм хангамжууд (Internet based application)-ыг түлхүү боловсруулж өөрийн гэсэн бүтээгдэхүүнтэй болон түүнийгээ дагнан хөгжүүлэх чиглэлд анхааран ажиллах төлөвлөгөөтэй байна. Эрхэм зорилго Интернэт болон вэбэд суурилсан програм хангамжуудыг дагнан боловсруулж, олон улсын зах зээлд нийцсэн өөрийн брэнд бүтээгдэхүүн бүхий үндэстэн дамнасан компани болох Боловсон хүчин Одоогоор тус компанид 10 гаруй програм хангамжийн инженер, мэргэжилтнүүд ажиллаж байгаа бөгөөд тэдний мэргэжлийн зэрэг бүгд бакалавр болон түүнээс дээш, дундаж нас 25 – 28 байгаа нь цаашид чанартай сайн бүтээгдэхүүн гаргах нөөц бололцоо бүрэн байгааг илтгэнэ. Харилцагч болон үйлчлүүлэгчид “Ай Эн Би” Системс компаний бүтээгдэхүүнийг хэрэглэдэг байнгын харилцагч буюу үйлчлүүлэгч 20 гаруй төрийн болон бизнесийн байгууллагууд байдгаас ихэнх нь манай улсын зах зээлд томоохон нөлөө бүхий үйл ажиллагаатай компаниуд байна. Жишээ нь Алтай Кашмир, TV5 телевиз, Чингис Хаан зочид буудал, Скай худалдааны төв, Улсын Авто Тээврийн Газар, Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар, Алтай Холдинг, Delta Авто Сервис гэх мэт ... Манай компаний цаашдаа баримтлах ерөнхий бодлого нь ямар нэгэн байгууллага компаний захиалгын ажил гүйцэтгэхэд хүч анхаарлаа зарцуулах бус өөрсдийн бүтээгдэхүүнийг дагнан хөгжүүлж түүнийгээ улам төгөлдөржүүлэн олон улсын зах зээлд гаргах явдал юм. Ингэснээр тус компани бүрэн бие даасан үйл ажиллагаа бүхий үндэстэн дамнасан компани болох боломжтой.
  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Үйл ажиллагааны чиглэл

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    2005

  • Ажилтны тоо

    Мэдээлэл оруулаагүй байна.

Холбоо барих

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.