“ИНФОРУМ” нь маркетинг, олон нийтийн харилцааны чиглэлээр судалгаа, мэдээлэл сурталчилгаа, зөвлөгөө өгөх үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн анхдагч байгууллага юм. Манайx социологи, маркетинг, мэдээлэл, реклам сурталчилгаа, PR-ын чиглэлээр өндөр мэргэшсэн, чадварлаг багтай.
INFORUM - The IDEAL Сonsultant
Idea Хурц санаа, мэргэн ухаан
Ideal Хамгийн дээд, хүлээн зөвшөөрөгдсөн үлгэр дуурайл
Consultant Дотны анд, үнэнч зөвлөх
Манай давуу талууд:
Мэдлэг, чадвар
Тус төв бизнесийн удирдлага, олон нийтийн судалгаа, мэдээллийн харилцааны чиглэлийн өндөр мэдлэгтэй боловсон хүчинд тулгуурлан үйл ажиллагаа явуулдаг.
Мөн манай ажилтнууд олон талын мэдлэг, боловсролоос гадна мэргэжлийн нарийн мэдрэмж, ур чадваруудыг эзэмшснээрээ онцлогтой.
Ёс зүй
Бидний үйл ажиллагаандаа баримталдаг гол зарчим нь үр ашигтай байхын зэрэгцээ ёс зүйн өндөр түвшинд ажиллаж хамтран ажиллагч, үйлчлүүлэгчид болон нийгмийн өмнө хариуцлага хүлээх явдал юм.
Эрч хүч
Эрч хүчтэй, ямагт шинийг санаачлагч, бүтээлч байдал нь бидний бас нэгэн давуу тал билээ.
Уян хатан байдал
Бид зорилгодоо ямагт тууштай тэмүүлдэг ч үйлчлүүлэгчид, хамтран ажиллагчиддаа үргэлж боломж олгож тэдний төлөө үйл ажиллагааныхаа арга барил, үнэ төлбөрийг харилцан тохиролцоход бэлэн байдаг.
Аргачлал
Бизнесийн удирдлага, олон нийтийн судалгаа, мэдээллийн харилцааны хамгийн сүүлийн үеийн ололт амжилт, онол арга зүй, техник технологийг нэвтрүүлж байх нь бидний зорилт юм.
Алсын хараа
Эрхэм зорилго
Уриа
Үйл ажиллагааны чиглэл
Үнэт зүйлс
Байгуулагдсан он
2004
Ажилтны тоо