Эрхэм зорилго
БИД хүлээн зөвшөөрөгдсөн барууны зэрэгтэй мэргэжилтнүүдийг эгнээндээнэгтгэсэн, олон улсад өрсөлдөх чадвартай, хараат бус, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг мэргэшсэн байгууллага болох зорилготойгоор ажиллаж байна.
Үндсэн үйл ажиллагаа:
Мэргэшсэн салбарууд:
Хамтын ажиллагаа
IRIM Судалгааны хүрээлэннь Олон Улсын Социологичдын Холбооны Монгол улс дахь анхны гишүүн байгууллага, Нийгмийн хариуцлагын төлөөх Зүүн Ази, Номхон далайн олон улсын сүлжээ, Боловсролын шударга байдлын төлөөх олон улсын сүлжээ (Tiri-the Global Integrity Education Network)-ний тус тус гишүүн байгууллага юм.
Манай байгууллага “ANSA” нийгмийн хариуцлагын төлөөх олон улсын байгууллагын Монгол дахь салбарын удирдах зөвлөлийн гишүүн байгууллага билээ. Бид 2010 онд тус байгууллагатай хамтран монголын нийгмийн хариуцлагын зураглал судалгааг гүйцэтгэж, Монгол улсад нийгмийн хариуцлагын тогтолцоог хэрхэн бүрдүүлэх асуудлаар олон улсын семинарт оролцож туршлага солилцсон юм.
Туршлага
IRIM Судалгааны хүрээлэннь өнгөрсөн хугацаанд 50 гаруй байгууллагатай хамтран ажиллаж ирсэн юм. Бид сүүлийн 3 жилийн байдлаар үндэсний болон олон улсын чанартай 30 гаруй төсөл хэрэгжүүлээд байна. Тэдгээрийн 65 хувь нь судалгаа; 20 хувь нь хяналт шинжилгээ ба үнэлгээ; 8 хувь нь нөлөөллийн кампанит ажил, 7 хувь нь сургалт, зөвлөгөө байгаа юм.
Мэргэжлийнчадавхи, онцлог
IRIM Судалгааны хүрээлэн нь судалгааны арга зүй, аргачлал боловсруулах, мэдээлэл бүрдүүлэх, нэгтгэх, боловсруулах, тайлагнах, сурталчилгаа, нөлөөллийн үйл ажиллагааг бүх түвшинд зохион байгуулахдаа улс төр болоод бизнесийн аливаа явцуу ашиг сонирхлоос ангид үйл ажиллагаа явуулж, үйлчлүүлэгч, олон нийтийн гагцхүү үнэнийг мэдэх эрхэд захирагддаг.
Шинжлэх ухааны шинэ нээлт, ололт амжилт, дэлхийд тэргүүлэгч судалгааны институтуудын шинэлэг үйл ажиллагаа, санаачлагыг судалж, арга зүйгээ тогтмол сайжруулан, мэргэжлийн өндөр түвшний үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах цаг хугацаа болон төсөв, төлөвлөгөөг бодитой боловсруулж харилцагч нарынхаа итгэлийг хүлээж чаддаг.
IRIM Судалгааныхүрээлэннь Олон Улсын Социологичдын Холбооны (ISA) албан ёсны гишүүний хувьд үйл ажиллагаандаа тус байгууллагаас 2001 ондбатлан гаргасан “Ёс зүйн дүрэм”-ийг чанд сахин ажилладаг. Үүнд:
Бид аливаа төсөл, хөтөлбөрийг бие даан мэргэжлийн өндөр түвшинд, гадаад хэл дээр зохион байгуулах чадавхитай бөгөөд судалгаа, шинжилгээндээ SPSS, E-Views, STATA, QDA-Miner, N-Vivo зэрэг мэргэжлийн программ хангамжуудыг ашигладаг.
2008