Жэт Олон Улсын Сургууль нь 2019 онд байгуулагдсан бөгөөд олон улсын Cambridge, IPC, IGCSE хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг, сургалтын чанар, сурагчийн хөгжилд төвлөрсөн боловсролын байгууллага юм.
Сургуулийн үүсгэн байгуулагч Ц.Чинзориг /Жэт англи хэлний сургалтын төвийн үүсгэн байгуулагч/ нь 30 гаруй жилийн турш боловсролын салбарт үнэтэй хувь нэмэр оруулж, олон мянган сурагч, мэргэжилтнийг бэлтгэн гаргасан туршлагатай манлайлагч юм.
Өдгөө манай байгууллага 80 орчим ажилтантай бөгөөд гадаадын 10 гаруй улсаас ирсэн 20 орчим гадаад багш, мэргэжилтнүүд хамтран ажиллаж байна.”
Бид багш, ажилчдаа тасралтгүй хөгжүүлэхэд онцгой анхаарч, ур чадвар, манлайллыг дэмжсэн ажлын таатай орчин бүрдүүлэн ажилладаг.
“Монголын боловсролын салбарт манлайлагч, олон улсын түвшний сургууль байна.”
“Бид боловсролын шилдэг орчинг бүрдүүлж, хувь хүний хөгжлийг дэмжсэн, хариуцлагатай, бүтээлч, ёс зүйтэй иргэдийг төлөвшүүлэх замаар нийгэмд эерэг өөрчлөлт авчрахыг зорьдог.”
Live* Love * Learn
1. Боловсрол, Шинжлэх ухаан
Хариуцлага – Бид үүрэг хариуцлагаа ухамсарлан, ажил үүргээ үнэнчээр гүйцэтгэнэ.
Шударга байдал – Ил тод, ёс зүйтэй, шударга зарчмыг бүх түвшинд баримтална.
Хамтын ажиллагаа – Багийн хүч, харилцан хүндэтгэл, хамтран бүтээх соёлыг дэмжинэ.
Үр дүн, чанар – Үйл ажиллагаандаа өндөр үр ашиг, тогтвортой чанарыг эрхэмлэнэ.
Инноваци, хөгжих хүсэл – Бид тасралтгүй суралцаж, дэвшилтэт шийдэл, шинийг эрэлхийлнэ.
Нийгмийн хариуцлага – Нийгмийн өмнө үүрэгтэй гэдгээ ухамсарлаж, эерэг нөлөө үзүүлнэ.
2019
80