Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв (CCRCC) нь Монгол улсын уур амьсгалын судалгаа, бодлого, технологийн шинэчлэл боловсруулах, олон улсын хамтын ажиллагааны тэргүүлэх байгууллага юм. CCRCC нь хүлэмжийн хийн тооллогыг удирдах үндэсний байгууллагын хувьд Парисын хэлэлцээрийн дагуу Монгол улс хүлээсэн үүргээ биелүүлэх, тогтвортой хөгжлийг дэмжих, Joint Crediting Mechanism (JCM), Green Climate Fund (GCF) зэрэг дэлхийн уур амьсгалын санхүүжилтийг ашиглахад чухал үүрэг гүйцэтгэдэг.
CCRCC нь Монгол Улсын уур амьсгалын бодлого, технологи, зах зээлийн шийдлээрээ дэлхийд тэргүүлэгч орон болгоно. Бид судалгаа шинжилгээ, бодлого боловсруулалт, инновацийн чиглэлээр тасралтгүй хичээснээр Монгол улс нүүрстөрөгчийн хий багатай, тогтвортой эдийн засагт шилжих үйл явцыг үр дүнтэй, хүртээмжтэй байлгахыг эрмэлздэг.
Монгол Улсын уур амьсгалын талаар баримталж буй бодлого, нэгдэн орсон холбогдох Олон Улсын гэрээ хэлэлцээрийн хэрэгжилтийг хангаж, шинжлэх ухааны мэдлэг, ололтод үндэслэн улс орны хэмжээнд , олон улсын хэмжээнд болон олон улсын хамтын ажиллагааны хүрээнд идэвхтэй ажиллаж Монгол улсад тогтвортой хөгжлийг цогцлуулахад хувь нэмэр оруулах явдал нь тус төвийн эрхэм зорилго юм.
Монгол Улсын уур амьсгалын бодлого, технологи, зах зээлийн шийдлээрээ дэлхийд тэргүүлэгч орон болгоно.
1. ХАА, Байгаль экологи
2021
15