Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

ЛОТС ИНВЕСТ ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

ЛОТС ИНВЕСТ ХХК нь 1997 онд Сентоза тавилгын дэлгүүрийг нээж Малайз, Солонгос, Япон, Хятад зэрэг улс орны чанартай албан тасалгааны тавилгыг нийлүүлж эхэлсэн. 1999 оноос эхэлж БНСУ -н Шинжин Сейф Тех ХХК -н бүх төрлийн галд тэсвэртэй сейфүүдийг нийлүүлж эхэлсэн ба өдгөө албан ёсны онцгой эрхтэй борлуулагчийн газар нь болоод байна.


2001 оноос Монголд анхны Food Court хоолны газрыг үүсгэн байгуулж өдгөө Шинэ Дорно нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулсаар байна.


2007 оноос Япон улсын EIKO KOGYO CO.,LTD -тэй хамтын ажиллагаагаа эхлүүлж галд тэсвэртэй сейфнийхээ нэр төрлийг арвин болгосон.


2007 оноос эхлэн Беларусын Моготекс ОАО, Камволь ОАО компаниудтай хамтран цагдаа дотоодын цэрэг алба хаагчдын дүрэмт хувцасны чанартай материалийг нийлүүлсээр байна.


2013 оноос эхлэн Монголд хамгийн анхны электрон хадгаламжийн хайрцагны системийг банк, банк бус санхүүгийн байгууллагуудад нийлүүлж эхлээд байна.


Бид гадаад болон дотоод худалдааны чиглэлээр үндсэн үйл ажиллагаагаа явуулдаг ба хэрэглэгч, харилцагчдынхаа төсөлд тулгуурлан бараа материалын судалгааг хийж амжилттай нийлүүлсээр ирсэн. Үүний тод жишээ нь Монголд хамгийн анхны NCAA (АНУ -н коллежийн биеийн тамирын холбоо) стандартын шаардлага хангасан электрон сандал, таазны шийд, заал тусгаарлагч хөшиг зэргийг нийлүүлж, угсралтын ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн юм.


Бид хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжинд өндөр анхаарал хандуулдаг ба бүтээгдэхүүнүүд маань ОУ -н ISO9001 стандартын шаардлага хангасан, UL -н cертификат бүхий дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн бараа материалууд байдаг юм.

  • Алсын хараа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Эрхэм зорилго

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Уриа

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Худалдаа борлуулалт, маркетинг

  • Үнэт зүйлс

    Мэдээлэл оруулаагүй байна.

  • Байгуулагдсан он

    1997

  • Ажилтны тоо

    50

Холбоо барих

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.